Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэх тэргүүтэй цөмийн хаягдлын багц төслийг хэлэлцэж буй.
Харин эл асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж иргэний нийгмийн байгууллагууд Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан. Жагсагчид ордны баруун хаалга, автомашин орж, гарах зам дээр химийн бодис байж болзошгүй зүйл асгасан хэрэг гарлаа.
Яг одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газар ордны баруун замыг Үндэсний музейн уулзвараас Төрийн ордны баруун хойд уулзвар хүртэлх хөдөлгөөнийг хааж, Нийслэлийн онцгой байдлын шинжээчид ажиллаж байна.
Шинжээчдийн өгүүлснээр уг бодис нь барилгын ажилд өргөн ашигладаг будагч бодис болох оохор байх магадлал өндөр байна гэв.