Бүртгэлээс харахад манай оронд элэгний өвчлөлтэй 400 мянгар гаруй хүн бий. Харамсалтай элэгний өвчний улмаас жилд 2600, хоногт долоон хүн уг өвчний улмаас хорвоог орхиж, элэгний хавдрын улмаас нас барагсдын тоогоор бид дэлхийд тэргүүлж байна.
Тиймээс "Нэг Монгол" ТББ "Элэг бүтэн Монгол" аяныг санаачлан зохион байгуулж буй. Аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр элэгний В вирусийн эсрэг үйлчилгээтэй "Тенофовир" хэмээх 220.000 төгрөгийн үнэтэй борлуулж буй эмийг ирэх сарын 1-нээс эхлэн 1200 төгрөгөөр борлуулахаар болжээ.
Хямдралтай эмийг "Монгол эм импекс" компанийн эмийн сангуудад эмчийн жороор худалдах аж.