Хятадын Зүүн Европтой хийж буй гадаад худалдааны 60 хувь нь ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймаг дахь Манжуур хотоор дамждаг. Тиймдээ ч тус хилийн боомтыг зорих монголчуудын цуваа их.
Тиймээс ирэх сараас Хятадын хуурай газрын хамгийн ачаалалтай боомт болох Манжуур руу улс хоорондын зорчигч тээврийн автобус зорчигчид үйлчилж эхлэх аж. Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтний мэдээлснээр одоогоор тус чиглэлд зорчигч тээвэрлэх автобус компанийг сонгон шалгаруулж буй.
Ирэх сард багтаан шинэ чиглэлд зорчигч тээвэрлэж эхлэх бөгөөд зорчигчдыг Дорнод-Манжуур, Манжуур-Дорнод гэсэн чиглэлд тээвэрлэх юм.