Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэг пүрэв гараг бүр аялалд гарна

Манай улс БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. “Ковид-19” цар тахлаас хойш таван жил зогсоод байсан Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг өнөөдрөөс дахин аялж эхлэхээр боллоо. Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс өнөөдөр хөдөлж, маргааш Улаанбаатар хотод ирнэ. Цаашдаа мягмар гараг бүрийн 07.27 цагт Бээжингээс хөдөлж лхагва гараг бүрийн 14.35 цагт Улаанбаатар хотод ирэх аж. Харин пүрэв гараг бүрийн 07.18 цагт Улаанбаатараас хөдөлж, баасан гарагт 14.35 цагт Бээжинд очих юм. Ийнхүү манай улс БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ.
2025-06-03

Жижиг намуудад тулгарсан сорилт

Намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа энэ онд багтаан Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг хүлээгээд буй. Уг хуулийг 2023 оны долоодугаар сард батлахдаа 2024 оны хоёрдугаар сарын дотор намуудад “хөдөлгөөн” хийх үүрэг өгсөн ч дээрх байдлаар сунгасан билээ. Улс төрийн элдэв эрх ашиггүй, албан тушаал хуваалцдаггүй жижиг намуудын хувьд хуулиа мөрдөж, өөрчлөлт хийхэд асуудалгүй. Тиймээс он гарснаас эхлэн хуульд нийцүүлсэн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаж буй юм. Гэвч “Хуулийн шаардлага хангаагүй, зөрчлөө арилгаагүй” гэдэг шалтгаанаар байн байн бүдэрсээр, буцаагдсаар байгаа аж. Цагаан дээр хараар бичсэн шаардлагуудыг биелүүлээд хүсэлт, материалаа явуулж “чадахгүй” байгааг нь гайхмаар. Улс төрийн намуудыг удирдаж буй хүмүүс нь ийм хайнга юм уу, эсвэл Дээд шүүхэд өөр шалтгаан байна уу.
2025-06-03

Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, төлбөрт тааврыг хориглолоо

УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо.
2025-06-03

“Хулангийн шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах коридор нутгуудыг бий болгох шаардлагатай”

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц (CMS)-ын хавсралтад багтсан нэн ховор зүйл болох хулангийн шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахад бодлогын хэмжээнд анхаарах шаардлагатайг байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Хил хамгаалах ерөнхий газар хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан “Хулангийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах хамгаалалттай коридорыг бий болгох боломж” зөвлөлдөх уулзалтын үеэр судлаачид энэ асуудлыг ул суурьтай хөндөв.
2025-06-03

Сэлбийг сэргээх төсөл ширгээх аюул дагуулж мэдэх нь

Баянгол дүүргийн III хорооны нутаг, “Parko riviera” хотхоны оршин суугч Н.Батсуурь нийслэлийн удирдлагууд Сэлбэ, Дунд голыг сүйдлэх ажлуудыг санаатай, зохион байгуулалттайгаар хийж байж болзошгүй хэмээн хардаж буйгаа хэллээ. Тэрбээр “Нийслэлчүүд Сэлбэ, Дунд голоо бүрмөсөн алдахад ойртжээ. Эрэг дагуу нь амьдардаг иргэд Дунд гол сүүлийн жилүүдэд танигдахын аргагүй болтлоо доройтож, сүйдсэнийг дэргэдүүр нь алхахдаа, цонхоо нээхдээ өдөр бүр харж, харамсан халаглаж байгаа гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Надад ийм зовнил, халаглал байнга төрдөг. Хотын төв хэсэгт байшин, барилга барих газар чөлөөлөхийн тулд голуудыг санаатайгаар сүйдэлж байна уу даа гэж хардах болсон.
2025-06-03

Хуучин, “нас” өндөр тээврийн хэрэгслээр жуулчин тээвэрлэхийг зөвшөөрчээ

Хуучин, “нас” өндөр тээврийн хэрэгслээр жуулчин тээвэрлэхийг зөвшөөрчээ
2025-06-03

“Зуны зугаа” тоглолтын үеэр гурван хүнийг хутгалсан хэрэгт хоёр залууг шалгаж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд тавдугаар сарын 31-ний үдэш болсон “Зуны зугаа” тоглолтын үеэр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан цөөнгүй хэрэг гарч, зарим хохирогч нь олон нийтийн сүлжээнд зураг, сэтгэгдлээ нийтэлсэн. Тэгвэл өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Зуны зугаа” шоуг зохион байгуулагч, тухайн тоглолтын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллах харуул хамгаалалтын болон худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагуудад үйл ажиллагаанаас өмнө албан шаардлага хүргүүлсэн. Тоглолтын үеэр цагдаагийн 140 алба хаагч хяналт тавьсан. Энэ явцад 10 хутга, зодооны хэрэгсэл хоёр хурааж, алдаж гээсэн 18 эд зүйлийг олж тогтоон, эздэд нь өгсөн. Мөн насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа ууж, хэрэглэсэн болон төөрсөн 22 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
2025-06-03

У.Хүрэлсүх: Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш МУ-ын Парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын 5 жилийн хугацаанд бүх талаар дэмжсэн. Олон жил ЕС-ыг сургаж, хүмүүжүүлж, бэлтгэж ирсний хувьд хайрлаж, хамгаалдаг.  Би Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд зовлонг нь мэднэ. 
2025-06-03

Нийслэлчүүдийн усны хэрэглээ 87.3 хувиар өсөж, 300 мянган шоо метрээс давжээ

Туул гол зарим хэсгээрээ буюу нийслэл орчимд онцгой их бохирдолтой түвшинд хүрснийг холбогдох байгууллагуудаас мэдээлж буй. Тухайлбал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Сонгины амнаас Хадан хясаа хүртэлх хэсгийн Туул голын усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч хүлцэх агууламжаас 48-106, аммонийн азот 41-96, нитрит азот 2.1-2.7 их байгаа нь илэрсэн.
2025-06-03

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Албан тушаалтай зууралдах сонирхол алга, гэвч огцорсны дараах үр дагаврыг тооцох ёстой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх асуудалд цаасаар, нууц санал хураалт явуулсан юм. Санал хураалтад УИХын 23 гишүүн оролцсоноос 73.9 хувь буюу 17 гишүүн нь дэмжив. Ингэснээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
2025-06-03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо

Монгол Улсын Засгийн газар огцорлоо. Санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн-44 гишүүн буюу 53,6 хувь, дэмжээгүй-38 гишүүн буюу 46,4 хувь эзэлж байна. Ийнхүү дэмжих санал 64 хувьд хүрээгүй тул Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Тэрбээр өнгөрсөн 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр 103 гишүүний саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад дахин томилогдож байв. Дараагийн Ерөнхий сайд 30 хоногийн дараа томилогдоно.
2025-06-03

10 аймгийн дулааны станцыг барих солонгос компани дампуурсан гэв

10 аймгийн дулааны станцыг барих солонгос компани дампуурсан гэв
2025-06-03

Нийслэлд 23 хэм дулаан байна

Нийслэлд 23 хэм дулаан байна
2025-06-03

Реппер 50 сент танигдахгүй болтлоо туржээ

Саяхан алдарт реппер 50 Cent  шүтэн бишрэгчидийгээ турж эцсэн  ядарч туйлдсан зургуудаараа айлгаж орхижээ. Алдарт реппер  (паспортынх нь дагуу - Кертис Жексон) " Things Fall Apart» нэртэй кинонд хорт хавдар туссан хөлбөмбөгчний дүрийг бүтээж байгаа бөгөөд үүнийхээ төлөө  24 кг турсан байна
2025-06-02

"SUPER CONCERT 2025"-ын энгийн тасалбар хямдарчээ

Зургадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох "SUPER CONCERT 2025" тоглолтын фэн бүс болон VIP суудлын тасалбар хэдийнэ дууссан. Өнөөдрийн байдлаар хямдралтай GA буюу энгийн тасалбар цөөхөн үлдсэнийг зохион байгуулагчид мэдээлж, энэ боломжийг битгий алдаарай хэмээв.
2025-06-02

Ханхүү Харри Виндзор овгоосоо татгалзахыг эрмэлзэж байна

Сассексийн хунтайж Харри эхийнхээ  овог нэрийг авах боломжийг судалж байгаа  тухай эх сурвалжууд мэдээллэв.
2025-06-02

"Союзмультфильм" студийн алдартай хүүхэлдэйн кинонуудыг толилуулжээ

Монгол дахь Хүүхдийн баяр, Эх үрсийн баярыг Улаанбаатар дахь Русский дом-д тод, халуун дулаан, гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүллээ!
2025-06-02

ПСЖ-ын Аваргуудын лигид түрүүлсэн баяр үхэл дагуулсан үймээн самуун болж хувирав

Аваргуудын лигийн финалд "Пари Сен-Жермен" багийн ялалтын баяр мөргөлдөөн, эмх замбараагүй байдал болж хувирчээ.
2025-06-02