Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, төрийн байгууллагын ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар төр, захиргааны байгууллагын ажил 07.00- 16.00 цагийн хооронд үргэлжлэхээр болсон. Үүнтэй хол¬боотойгоор “Зунжин” худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг нийтийн тээврийн 20 чиглэлийн гарааны цагт өөрчлөлт оруулжээ. Мөн “Таван шар-Офицеруудын ордон”, “Сүхбаатарын талбайНисэх”, “Сүхбаатарын талбайн төв зогсоол-“Зунжин” худалдааны төв” гэсэн гурван чиглэлд шөнийн 22.00- 02.00 цагийн хооронд нийтийн тээвэр үйлчилж эхэлжээ.
Д.Хэрлэн