Монгол дахь Хүүхдийн баяр, Эх үрсийн баярыг Улаанбаатар дахь Русский дом-д тод, халуун дулаан, гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүллээ!
Энэхүү өдөр Русский дом хүүхэд нас бүхий л өнгөөр гэрэлтдэг газар болжээ: инээд хөөр, загвар, ном, хүүхэлдэйн кино, тоглоом, чин сэтгэлийн сэтгэл хөдлөл нь хүүхдүүд, эцэг эхчүүд, баярын зочдыг нэгтгэсэн билээ.
Баяр "Ургамлын далай" ХХК компанийн дэмжлэгтэйгээр бэлтгэсэн "Зуны баяр"-аар эхэллээ. Хөгжилтэй тоглоом, уралдаан тэмцээн, зуны уур амьсгал зочдыг баярын уур амьсгалд умбуулсан юм.
Бүх хүүхдүүд манай хамтрагчийн баярын сугалаанд оролцсноор үнэ цэнэтэй шагнал, тод сэтгэл хөдлөл нь зөвхөн хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд таатай гэнэтийн бэлэг болсон. Идэвхитэй амралт зугаалга сонирхогчдыг стритболын мини тэмцээн хүлээж байсан бөгөөд залуу тамирчид өөрсдийн мэргэн байдлыг, спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлээ харуулж чадсан.
Русский дом-ын дэргэдэх хүүхдийн тоглоомын талбай нь өдөржингөө олны анхаарлыг татсан газар байлаа. Учир нь хамтрагч "Ургамын далай" ХХK-ийн орчин үеийн гулсуур, савлуур, эргэдэг тоглоом зэрэг хүүхдүүдэд далай мэт баяр баясгаланг бэлэглэв!. Хөтөлбөрийн онцлох үйл явдал бол "Урлах эрдэм" Загвар дизайны дээд сургуультай хамтран бэлтгэсэн "BABY FASHION SHOW - 2025" – Русский дом-ын түүхэн дэх анхны хүүхдийн загварын шоу байлаа.
Өмнөх өдөр нь сонгон шалгаруулалтад тэнцсэн 4-10 насны 30 бяцхан загвар өмсөгч тайзан дээр гарчээ. Их сургуулийн төгсөгчид залуу загвар зохион бүтээгчдийн гаргасан 72 загварлаг дүр төрхийг толилуулсан юм. Загварын шоу нь гоо үзэсгэлэн, урам зоригийн жинхэнэ баяр байлаа. Загварын шоунд бүх оролцогчид манай хамтрагч Яшкино компаниас амтат бэлгийг хүлээн авсан юм.
РЦНК-ийн номын санд "Номтой зун" интерактив хөтөлбөр зохион байгуулагдсан. Хүүхдүүд хөгжилтэй асуулт хариултын уралдаан тэмцээнд оролцож, дуртай үлгэрийн баатруудын эвлүүлдэг тоглоом эвлүүлж мөн шинэ сонирхолтой номнуудтай танилцсан юм. Зургадугаар сарын 1-нд номын санд бүртгүүлсэн шинэ уншигчдад хүүхдийн хэвлэлийг бэлэг болгон өгсөн.
Өдрийн турш зочдод зориулж "Союзмультфильм" студийн дуртай хүүхэлдэйн кинонуудыг гаргасан билээ. Бяцхан бөхөг морь, Арван хоёр сар, Буратиногийн адал явдал зэрэг хүүхдийн кино нь сайхан сэтгэл, хүсэл мөрөөдлөөр өдөөгдсөн сонгодог бүтээл юм.
RT телевизийн "Ээж ээ, та намайг хэзээ авах вэ?" баримтат киногоор уг баяр өндөрлөв. Халуун дулаан, халамж, гэр бүлтэй болсон Донбассын хүүхдүүдийн тухай сэтгэл хөдөлгөм түүх. Энэ кино нь хүүхэд насыг хамгаалах ёстой үнэт зүйл гэдгийг сануулсан чухал зүйл болсо