ОХУ шинэ журмаар хил нэвтрүүлнэ
ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улс (Монгол, Казахстан гэх мэт)-ын иргэдийг энэ сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликэйшнийг гар утсандаа суулгаж, мэдээллээ бүртгүүлэх аж. Үүнд овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхийн мэдээлэл, зорчих өдөр, байршил, цээж зураг оруулах, эмнэлгийн даатгал хавсаргах гэнэ. Бүртгэл амжилттай болсны дараа QR код олгох юм байна. Хэрэв тухайн QR-ыг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох нь.
2025-06-06
С.Нэргүй: Үндэсний их зөвшилцлийн засгийн газар байгуулах шаардлагыг хүргүүлж байна
Үндэсний их эвслийн зөвшилцлийн засгийн газар байгуулах шаардлагыг гаргаж байгаа талаар МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй мэдээлэл өглөө. Тэрбээр, "2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхын саналаар 68 суудал авсан хэдий ч ард түмний эрх ашгийг хүндэтгэж хамтарсан засгийн газар байгуулсан. Гэсэн хэдий ч МАН-ын бага хурал болон УИХ-ын хуралдаанаар олонхийн саналаар уг засгийн газрыг огцоруулах шийдвэрийг гаргасан. Гэвч олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн тогтворгүй байдал нь Монгол Улсын нийгэм эдийн засагт үүссэн хямрал үүсэх эрсдэл өндөр байна.
2025-06-06
МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд хийхээр болжээ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын бага хурлыг ирэх даваа гарагт 11 цагт хуралдахаар болжээ. Өнөөдрийн удирдах зөвлөлийн хэлэлцсэн гол асуудал нь Засгийн газрын тэргүүлж ажиллах нэр дэвшигчийн асуудал байсан гэх мэдээлэл байна. Одоогоор зөвшилцөлд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна.
2025-06-06
ОХУ 6 сарын 1-ний хариугаа Киеваас авч эхлэв
Баасан гарагийн 00:51 цагт (Москваагийн цагаар) ОХУ Украиныг бөмбөгдөж эхлэв. Путины АНУ-ын төрийн тэгүүн Трампа болон Ромын Папд урьдчилан мэдэгдэж байсан хариу үйлдэл эхлэв бололтой.
2025-06-06
Киевийн довтолгоонд Москва хариу барина
Украинчууд нэг жил хагас бэлтгэж байж Оросын дөрвөн муж дахь нисэх хүчний бааз руу дроноор хэдхэн хоногийн өмнө довтолж ихээхэн хохирол учруулав. Нийтдээ Оросын 40 гаруй онгоц цохилтод өртсөн байна. “Аалзны тор” гэх томьёолсон нэртэй уг тусгай ажиллагаа Оросын далавчит пуужин тээгч нисэх онгоцны бүр 34 хувийг нь жагсаалтаас гаргасан гэж Украины аюулгүй байдлын алба мэдээлэв. Орост учруулсан хохирлоо долоон тэрбум ам.доллар гэж ч хэлсэн.
2025-06-06
Төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна
Баянгол дүүрэг 20 дугаар хороонд автобусны буудлын хажууд хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлага 2025.06.06-ны өдрийн14:08 цагт иржээ.. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна хэмээн эх сурвалж мэдээллээ.
2025-06-06
Улаанбурхан өвчнөөр нийт 5565 иргэн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 6-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5564, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 611, гэрээр 852, эдгэрсэн 4100, Хавьтал 36307, нас баралт 2 байна.
2025-06-06