Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 3-6-нд болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт X чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэн, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцолсон юм.
2025-09-05
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өчигдөр (2025.09.03) эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморск хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.
2025-09-04
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгалаа.
2025-08-27
Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2025-08-20
Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2025-08-20
"Эрдэнэт медикал" эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
”Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Эрдэнэт медикал" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тооны хамт Эрүүл мэндийн яамны Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд шилжүүлж, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо. Тус төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.
2025-08-06
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.
2025-08-06
Богд хааны зуны ордны залгаа газрыг шалгаж, улсын хамгаалалтын зэрэглэлд оруулахыг үүрэг болгов
-Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 700 м2 газар /Богд хааны Хүрэн ордны хажуу талын/-ыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, учруулсан хохирлыг нэхэмжлэх, үр дүнг энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах,
2025-08-06