Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг ил тод болгохыг шаардлаа

“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ нь засаглалын хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хяналтыг дэмжиж, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг авахаар Тамгын газарт нь хоёр жилийн хугацаанд зургаан удаа хандсан ч бүтэлгүйтжээ. Уг нь Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар энэ нь нээлттэй байх ёстой аж. Иймд тэд тус мэдээллийг нээлттэй болгохыг шаардан, “Мэдэх эрхтэй” аян эхлүүлж буйгаа өчигдөр зарлав. 
2023-04-28

Хэвлэлийн албад данхайж байна 

...Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар гэхэд 16 хүний бүрэлдэхүүнтэй. Өдөр тутмын зарим сонины редакцаас ч нүсэр бүтэцтэй. Үг, илтгэлийн, цахим мэдээллийн, сонин хэвлэлийн, контент боловсруулалтын гэсэн дөрвөн хэлтэстэй, таван дарга, 11 мэргэжилтэнтэй...
2023-04-27

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолыг батлав

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолыг батлав
2023-04-22

Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжив

Төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьсан тул Тамгын газрынх нь дарга Я.Содбаатар гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн юм. Тэрбээр “Үндсэн хуульд нам, олон нийтийн байгууллага гэж тусгасан байдаг. Тиймээс төрийн бус байгууллагаас тусдаа авч үзэж, нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж тодорхойлсон. Намын бүх шатны байгууллагуудын хуралдах хугацааг тухайлан зааж, биелүүлээгүй бол татан буулгах хүртэл арга хэмжээ авна.
2023-04-21

 Цэцийг өөрчлөхөд чиглэсэн ээлжит төсөл

 Засгийн газар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө боловсруулж, олон нийтээс санал авч эхлээд байна. Төсөл нь тун цомхон бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 152 болгохоор тусгажээ. Гэхдээ парламент нэг танхимтай хэвээрээ байна
2023-04-19

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барив

Тухайлбал, намд олгох төрийн санхүүжилтийн хувь, хэмжээ, зарцуулалтыг нь нарийн тогтоож, ил тод болгосноор өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулна гэж үзэж буй аж. Мөн Төрийн тэргүүн намын шинэтгэлийг цогцоор нь, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурь баримталж байгааг тэрбээр тэмдэглэв. Дээрх төслийг боловсруулахдаа Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас хоёр удаа саналыг нь авчээ. 
2023-04-17

“Төр дангаараа ажил олгогч болж хувирлаа”

Ингэснээр эхний ээлжид төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх, улмаар бууруулах зарчмын шинэчлэлийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэж хариулав. Тайлант хугацаанд улс төрийн албан тушаалтан 406-гаар цөөрсөн нь сайн ч төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулсантай холбоотойг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүн тодотгосон юм. 
2023-04-07

 УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, бүрэлдэхүүнд нь УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүн Т.Доржханд нар ажиллажээ. Тэд санал нэгтэйгээр төслөө өргөн барьсныг ажлын хэсгийн ахлагч онцолсон юм.
2023-04-06

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд УИХ-ын болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт холбогдоод байгаа юм. 
2023-04-03

УИХ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээх шийдвэр гаргалаа. 
2023-03-30

Ж.Мөнхбатыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв

Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын даргад өгсөн хүсэлтдээ
2023-03-24

Дуудсан гэрчүүдийн 53 хувь нь сонсголд оролцжээ

Сонсголын сүүлийн өдөр “Голомт” банкаар олгосон ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл, Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, мөнгөн хөрөнгийн удирдлагын талаар хэлэлцсэн юм.
2023-03-20

“888 төсөл”-ийн зээлийн талаар хэлэлцэв

Бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон зээл багтжээ
2023-03-17

Хоригийг хүлээж авах, эсэхийг өнөөдөр шийднэ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хүлээж авахаар дэмжсэн юм
2023-03-17

ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсож, хоригийг хүлээн авахыг дэмжив

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өчигдөр 65.8 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс оролцсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, үг хэлэхдээ тус чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлов.
2023-03-16

УИХ-ын хаврын ээлжит чуулган гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
2023-03-15

Гэрчгүй шахам сонсголд ирснийг нь л байцааж байна

УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат хоёр дахь өдрөө үргэлжиллээ
2023-03-15

СЕХ: “УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн нь ор үндэслэлгүй

Зарим цахим хэрэгслээр “УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл гаргав.
2023-03-11