Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулсан “UCMAS-2025” цээж бодолт, соробан сампингийн олон улсын тэмцээнд Завхан аймгийн “Жавхлант” цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Гэмпилмаа тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэн боллоо. Удаах байрт “Гёте” олон улсын бүрэн дунд сургуулийн 2а ангийн сурагч Н.Урангоо шалгарч, мөнгөн цом хүртсэн байна. Уг тэмцээнд дэлхийн 80 орны 1500 гаруй суралцагч 10 ангилалд оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдсөн юм. Тэд найман минутын хугацаанд математикийн 100-200 бодлогыг цээжээр болон соробан сампин ашиглан боджээ. Хүүхдийн сурлагын амжилтыг тодорхойлогч таван үндсэн чадварыг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол Японы соробан сампин гэдэг. Сампингаар тогтмол хичээллэх нь хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүү лэхээс гадна анхаарал төвлөрөл, ой тогтоолт, төсөөлөн бодох чадвар нь мэдэгдэхүйц сайжирдгийг олон судалгаагаар баталжээ.
У.Сүрэн