COP30-д 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож байна
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразилын Белем хотноо болж байна. 12 хоног үргэлжлэх эл хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, зохион байгуулагч Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва тэргүүтэй 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож буй юм.
2025-11-10
Баян-Уул сумд төөрсөн иргэний цогцсыг олжээ
Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Тэгвэл энэ сарын 6-7-нд цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон гурван дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул сумд төөрсөн, сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, хоёр иргэнийг эсэн мэнд олсон бол нэг хүн нас барсан байжээ.
2025-11-10
Нүүрс тээврийн жолооч нар салбарын сайдад шаардлага хүргүүллээ
Зам, тээврийн сайд болон Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХКийн захирал зэрэг албаныхан “Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус холбооноос Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцлээ.
2025-11-10
2025 оны хамгийн том тэргэл сар гарав
Энэ оны хамгийн том тэргэл сар уржигдар гарлаа. Өөрөөр хэлбэл, сарны перигей буюу манай гаргийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхацсан одон орны ховор маш ховор үзэгдэл тохиосон гэсэн үг.
2025-11-09
“Далай” эко системүүдэд сөргөөр нөлөөлж эхэллээ
Нарны аймгийн гурав дахь гараг дэлхийн гадаргуугийн бараг 71 хувийг далай, тэнгис, мөрөн, гол бүрдүүлдэг. Ердөө 29 хувь буюу барагцаагаар 149 сая ам км нь хуурай газар. Тэгвэл 71 хувьд хэчнээн далай, тэнгис багтдаг вэ. Мэддэг хэрнээ “мэддэггүй” энэ талаарх сонирхолтой баримтуудыг толилуулъя.
2025-11-07
БНСУ дахь консулын үйлчилгээг цахимжуулжээ
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас консулын үйлчилгээг цахимжуулснаа мэдээллээ. Тэд консулын үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай үзүүлэх зорилгоор иргэний бүртгэл, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийг банкны олон улсын аль ч төрлийн картаар хийх боломж бүрдүүлжээ. Ингэснээр иргэд банканд дугаарлах шаардлагагүй болсон аж.
2025-11-07
Ч.Номин: Тамгагүй төр жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Тамгагүй төр", "Монгол хаан" жүжигтэй холбоотой санхүүгийн баримтуудыг нийтэлж, мөн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны тогтоолд "Монгол хаан" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан. Энэ Үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан" хэмээн цахим хуудасаан нийтэлсэн байна.
2025-11-07
“Coldrif”, “RespiFresh-TR”, “Relife” гэсэн гурван төрлийн сиропыг хортой хэмээв
Улирлын томуугийн үе эхэлсэн энэ үед бага насны хүүхдэдээ ханиадны эм, сироп авч өгөхдөө тухайн эмийн найрлага, ямар бодис орсныг сайтар нягтлах хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд чанхааруулав. Тухайлбал, диэтиленгликоль, сироптол, глицерин, глицерол зэрэг туслах бодис орсон бол аюултай аж. Мөн цахим худалдаа, эрүүл мэндийн бус газраас эм авахаас зайлсхийх хэрэгтэйг зөвлөв.
2025-11-07
Чөлөөт бөхийнхөн АНУ-д хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлэх нь
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид АНУ-д маргааш эхлэх “Bill farrell memorial” олон улсын тэмцээнд зодоглохоор Нью-Йорк хотод хөл тавив. Тус тэмцээний дараа эрэгтэйчүүд Филадельфи хотын Пенсильванийн их сургууль, Лихай Их сургуулийн бүсийн бэлтгэлийн төвд, эмэгтэйчүүд “Колорадо спрингс” олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийх нь.
2025-11-07
"Эрдэнэт үйлдвэр” анх удаа өндөр даралтын булт нунтаглагч технологийг нэвтрүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнхүдэр бэлтгэлийн дамжлагадаа “FLS¬midth” компанийн өндөр даралтын булт нунтаглагч буюу HPGR технологийгМонголд анх удаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна гэв. Энэ нь хүдэр бэлтгэлийг шинэ түвшинд гаргаж буй, хамгийн бага цахилгаан зарцуулдаг технологи аж. “Эрдэнэт үйлдвэр” нь “FLSmidth” компанитай 20 орчим жилийн өмнөөс хамтран ажилласан бөгөөд зэсийн баяжмал шүүх дамжлага, баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын секцүүдийг үе шаттай шинэчлэх зэрэгт тус компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм байна. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны үзүүлэлт дээшилжээ. “FLSmidth” нь Данийн дэлхийд тэргүүлэгч инженерингийн компанийн нэг гэнэ.
2025-11-07
УДБЭТ-т амралтын өдрүүдээр “Жизель”-ийг толилуулна
Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье, цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж нар “Жизель”-ийг бичиж, нэрт хөгжмийн зохиолч А.Адан хөгжмийг нь бүтээснээр энэхүү гайхалтай бүжгэн жүжиг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Парис хотын “Гранд опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сард Лондонд, арванхоёрдугаар сард нь Москвад, 1843 онд Миланд, 1846 онд АНУ-ын томоохон тайзнаа тус тус тоглогдсон юм.
2025-11-07