Монголын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид АНУ-д маргааш эхлэх “Bill farrell memorial” олон улсын тэмцээнд зодоглохоор Нью-Йорк хотод хөл тавив. Тус тэмцээний дараа эрэгтэйчүүд Филадельфи хотын Пенсильванийн их сургууль, Лихай Их сургуулийн бүсийн бэлтгэлийн төвд, эмэгтэйчүүд “Колорадо спрингс” олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийх нь. Энэ жил Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд шигшээ багийнхныг олон улсын хамтарсан бэлтгэлд идэвхтэй хамруулсны үр дүн тив, дэлхийн тэмцээнээс харагдсан. Тухайлбал, ӨМӨЗО-ы Хөх хотод өнгөрсөн гурав, ОХУ-ын Дагестанд тавдугаар сард, мөн Төв аймаг дахь “Чампионс” баазад олон улсын хамтарсан бэлтгэл базаажээ. Японы дасгалжуулагч Казухито Сакайг урьж, Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллуулснаар манай багийн төлөөллийг мөнулсдаа урьж, хамтарсан бэлтгэл хийлгэсэн нь Хорват улсын Загреб хотод өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэхнөхцөлийгбүрдүүлсэнбилээ.