Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье, цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж нар “Жизель”-ийг бичиж, нэрт хөгжмийн зохиолч А.Адан хөгжмийг нь бүтээснээр энэхүү гайхалтай бүжгэн жүжиг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Парис хотын “Гранд опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сард Лондонд, арванхоёрдугаар сард нь Москвад, 1843 онд Миланд, 1846 онд АНУ-ын томоохон тайзнаа тус тус тоглогдсон юм. Харин 1884 оноос балетмейстер Мариус Пэтипа (Marius Petipa)-гийн дэглэлтээр театрууд тавьж эхэлсэн нь өнөөгийн бидний үзсээр буй сонгодог хувилбар нь аж. А.Аданы “Жизель”-ийг балетын төгс хэлбэрийг олсон бүтээл гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони анх удаагаа пуанты (хуруун дээрээзогсох) хийж, нисэх мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлтэл бүжиглэх болсон гэдэг.
Монгол Улсад 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд “Жизель”-ийг анх тайзнаа амилуулан тавьснаас хойш өдгөө 46 жил өнгөрч байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэамралтын өдрүүдээр ягаан театрт “сүнснүүд” эргэн ирэх нь.
Л.Ням