“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнхүдэр бэлтгэлийн дамжлагадаа “FLS¬midth” компанийн өндөр даралтын булт нунтаглагч буюу HPGR технологийгМонголд анх удаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна гэв. Энэ нь хүдэр бэлтгэлийг шинэ түвшинд гаргаж буй, хамгийн бага цахилгаан зарцуулдаг технологи аж. “Эрдэнэт үйлдвэр” нь “FLSmidth” компанитай 20 орчим жилийн өмнөөс хамтран ажилласан бөгөөд зэсийн баяжмал шүүх дамжлага, баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын секцүүдийг үе шаттай шинэчлэх зэрэгт тус компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм байна. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны үзүүлэлт дээшилжээ. “FLSmidth” нь Данийн дэлхийд тэргүүлэгч инженерингийн компанийн нэг гэнэ.
С.Цэрэн