Бага зэргийн бороо орно
Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-07-09
Харайлгадаг, “мөргүүлдэг” замаар харааны бэрхшээлтэй иргэд явж байна
Та нүдээ аниад Улаанбаатар хотын гудамж, талбайн хэсэгхэн газарт алхах гээд үз дээ. Боломжгүй санагдаж байна уу. Хараагүй бүү хэл, харах нүдтэй, эрүүл саруул нэгэн ч нийслэлийн гудамжаар амар тайван, айх аюулгүй алхаж чаддаг бил үү. Ухаж, төнхсөн нүх, овоолсон шороонд бүдэрч, эсвэл суррон, скүүтер, мопед хөлөглөсөн залуус энд тэндээс дайрч унагачих гээд эрсдэл дүүрэн шүү дээ.
2025-07-08
Монгол хэл, соёлыг Евразид түгээх шинэ гүүр
Монгол, Оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулга уулзалт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо энэ сарын 4-6-нд боллоо. Энэхүү чуулга уулзалтад манай улсаас төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 12 их сургуулийн 57 төлөөлөл оролцсон юм.
2025-07-08
Мэйрэн Дорж
Хэдхэн сарын дараа хуралдсан БНМАУын анхдугаар их хуралд Б.Дорж Сангийн сайдын хувиар улсын онц чухал хуралд хариуцсан салбарын талаар илтгэл хэлэлцүүлжээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Монгол Улсын Анхдугаар Их хуралд тавьсан илтгэлдээ “гааль, санхүүгийн хэрэгт гадаадын сургагч мэргэжилтнүүдийг түр хугацаагаар урин ирүүлэх, малын татварын хэмжээг Дотоод яам хариуцаж, Сангийн яамд хураалгадаг байв. Гаалийн хорооны тухай илтгэлд 1922 онд гаалийн найман хороо, 1923 онд 13, 1924 онд 25 хороо болгож нэмэгдүүлсэн тухайгаа дурджээ.
2025-07-08
“Алт-3” тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх бус, хязгаарлах нь
Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Алт3” хөтөлбөртэй холбогдуулан өчигдөр мэдээлэл өглөө. Манай улс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үр дүнд Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Харин 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан.
2025-07-08
Баянзүрхчүүд ногоон байгууламжаа аврах хөдөлгөөн өрнүүлж байна
Баянзүрх дүүргийн I, III хорооны иргэд Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн баруун урд талд, Сэлбэ гол дагуу орших ногоон байгууламж бүхий талбайг авлигачид, барилгачдаас хамгаалах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тус хэсгийг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болгох талаар 10 гаруй жилийн өмнөөс ярьсан ч хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд ойр хавьд нь олон тооны барилга, байгууламж барьж, хэдэн талаас нь хавчиж хашсаар алга дарам газар үлдсэн гэнэ. Мөн барилгын компаниуд хог хаягдлаа үдэш оройн цагаар, хулгайгаар асгадаг болоод уджээ.
2025-07-08
Арилжааны банкуудын эзэд ББСБ-уудаараа дамжуулан мөнгө хүүлж байна гэв үү
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд өндөр хүүтэй зээл олгож иргэдийг шулдаг хэмээн олон нийт машид дургүйцдэг. Гэвч санхүүгийн хэрэгцээгээ өндөр хүү төлөөд ч хамаагүй хангахаас өөр сонголт монголчуудад байхгүй. Тиймдээ ч банк, түүнээс өндөр хүүтэй банк бус, санхүүгийн байгууллага (ББСБ), ломбардаас зээл авдаг. Өөрөөр хэлбэл, иргэд зээлээс зээлийн хооронд, нэг зээлийг нөгөөгөөр нь дарж амьдарч буй билээ.
2025-07-08
Автомашин хулгайлж, хүн хутгалсан хүүхдүүдийг баривчилжээ
Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс “Тоёота хариер”, “Приус-11” загварын автомашин хулгайлаад Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 3-нд тус аймгийн Баянгол сумын нутгаас дээрх загварын дунд оврын жийп хулгайлсан хүүхдүүдийг цагдаагийнхан баривчлан шалгаж байна. Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар автомашинууд хулгайлаад зогсохгүй нэг иргэнтэй маргалдаж, хутгалан эрүүл мэндэд нь хохирол учруулаад зугтсан аж.
2025-07-08
ОБЕГ: Усны осол иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 аймгийн 26 суманд 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна.
Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байна.
Иймд баяр, амралтын өдрүүдэд аялж, зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдийг сонор, сэрэмжтэй байж, тухайн газар орныхоо онцлогийг судалж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
2025-07-07
Мэйрэн Дорж
Богд хаант Монгол Улсын хошууны мэйрэн, Богд хаанд зөвлөх эрх бүхий Улсын Доод хурлын гишүүн, Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны түшмэл, Монгол Ардын Засгийн газрын улс орныхоо алтан сан хөмрөгийг бүрдүүлэх комиссын дарга, Эдийн засгийн үндсэн бодлого боловсруулах комиссын гишүүн, МАН-ын Төв хорооны гишүүн, Сангийн явдлын яамны тэргүүн сайд, зөвлөх, Монгол банкны үүсгэн байгуулагч, Банкны хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга, Хоршоодын ерөнхий хорооны дарга, гишүүн, Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн зэрэг монгол төрийн ийм өндөр албан тушаалууд хашиж байсан эрхэм хүмүн бол олноо Мэйрэн бөгөөд сайд хэмээн алдаршсан Бунибазарын Дорж абугай билээ.
2025-07-07