“Говь” хувьцаат компани хэлбэрээ өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай болох хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-д өнгөрсөн сард ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор СЗХ-ноос шалгалт хийж, дүгнэлт гаргаснаа өчигдөр мэдээллээ. 2019 оны тавдугаар сард “Говь”-ийн ТУЗ-ийн шийдвэрээр “Гоёо” компанийн хувьцааг 15 сая ам.доллароор худалдан авч, үүнтэй холбоотойгоор 161.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нь барагдуулжээ. Ингэхдээ “Гоёо” компанийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх тооцоог хийгээгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоогоогүй, хөндлөнгийн үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчил илрүүлсэнаж. “Гоёо” компанийг худалдан авахтай холбоотойгоор хууль зөрчсөн нь “Говь”-ийнөр төлбөр, санхүүжилтийнзардалнэмэгдэхэд нөлөөж, сүүлийнзургаанжил ашиггүй ажиллажээ. Ингэснээр ногдол ашиг тараалгүй жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн байна. Мөн 2019 оноос түүхий эд бэлтгэх, эргэлтийн хөрөнгө худалдан авах зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авсны бараг 70 хувийнх нь зарцуулалт тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс дээрх зөрчил, дутагдлыг арилгах, компанийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыгсайжруулж, хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар дахин хийлгүүлэх ёстой болжээ. Үүний дараа “Говь” компанийн хязгаарлагдамал хариуцлагатай болох, эсэх асуудлыг авч хэлэлцэхийг СЗХ-ноос мэдээлсэн. Ташрамд дурдахад, “Говь”-ийн хувьцааны 10.3 хувь нь 25 000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчид ногдож буй бөгөөд одоогоор зах зээлийнх нь үнэлгээ 178.2, нийт өр төлбөрийнх нь хэмжээ 388.7 тэрбум төгрөгт хүрчээ.
С.Цэрэндулам