Хурд хүч, брэндийн нэр хүнд, чамин тансаг байдлаараа өрсөлддөг, үүгээрээ эчнээ танил автомашины зах зээлийн чиг хандлага сүүлийн жилүүдэд өдөр тутмын амьдралд тохиромжтой, арчилгаа, зардал багатай цахилгаан тээврийнхэрэгсэлрүүнэгэнт хэлбийжээ. Тэр байтугай Европ, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг “аварга” эдийн засагтай орны шинэ үеийн залуус уламжлалт бензин хөдөлгүүртэй автомашин сонгох нь нүдний гэм болсныг “The economist” сэтгүүлд бичсэн байна. Түүнчлэн хэрэглэгчдийг Хятадын цахилгаан болон хайбрид автомашин үйлдвэрлэгч BYD компанийн бүтээгдэхүүн шиг хямд, боломжийн үнэтэй, хурдан цэнэглэгддэг цахилгаан машинд дурлагсад болон “Ferrari”, “Aston martin” тэргүүтэй брэндийн, дотоод шаталтат хөдөлгүүрээр “амьсгалдаг” бүлгийнхэн гэж ангилахад үнэнээс хол зөрөхгүйг ч цохон тэмдэглэсэн юм. Ингээд тус зах зээлийн хэрэглэгч, гол компаниудын үйл ажиллагаа, эдийн засагт үзүүлж буй нөлөө, улс орнууд үүнд нийцүүлэн ямар бодлого хэрэгжүүлж буй талаар “Дэлхийн эдийн засаг” буландаа онцолж байна.
НОЁН ОРГИЛУУДЫН ӨРСӨЛДӨӨН
Европын холбоо 2035 оноос эхлэн бензин хөдөлгүүрт машин үйлдвэрлэхийг хориглохоор төлөвлөж, АНУ Хятадын автомашины экспортыг гаалийн татвараар “хазаарлаж” буй. Харин Хятад BYD, “Nio” тэргүүтэй үйлдвэрлэгчдээ стратегийн гол тоглогч хэмээн өргөмжилж, төрийн бүх механизмаар дэмжиж байна. Учир нь өнөөгийн автомашин хэрэглэгчид цэнэглэх зардал нь шатахуунтай харьцуулахад үлэмж доогуур, масло, шүүр, ремен солих шаардлагагүй зэрэг “толгойны өвчин” харьцангуй бага, хотын түгжрэлд түлш үрэхгүй, зөөлөн явдалтай, нүүрстөрөгч ялгаруулахгүй гэх шалтгаанаар цахилгаан машин хэрэглэх болсон нь тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудад “шүдний өвчин” болж эхэлжээ. “Ferrari”-гийн хувьд тус зах зээлд хүч үзэх амбицаа “хазаарлаж”, 2030 он гэхэд бүх загварынхаа 40 хувийг бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилтоо 20 хувиар бууруулсан байх жишээтэй. Харин нэрийн хуудас нь болсон дотоод шаталтат хөдөлгүүртэй загваруудынхаа эзлэх хувийг хоёр дахин нэмж, 40 хувьд хүргэх зорилт тавьсан аж. Дийлэнх авто үйлдвэрлэгч хөдөлгүүрийн хэмжээгээ жижгэрүүлж, эсвэл хайбрид болон цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү шилжээд байгаа ч 100 хол давсан жилийн настай тус компани уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүрээ орхих бодолгүй байгаа юм. Тэгэхээр дэлхийн чиг хандлага хаашаа эргэхээс үл хамааран шидээвэр брэндүүд өөрсдийн онцлогоо хадгалж үлдэхээр ийн шийджээ.
Тэгвэл БНХАУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Chery” компани өнгөрсөн есдүгээр сард Хонконгийн биржид хувьцааныхаа анхдагч арилжааг эхлүүлж, 1.2 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн. Нэгж хувьцааны ханш нь арилжааны эхний өдөр 14 хүртэлх хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 25 тэрбум ам.долларт хүрч, өрсөлдөгч “Geely”-г уг үзүүлэлтээр ардаа орхисныг хэвлэлүүдэд бичжээ. 2003 оноос хойш экспортоороо тасралтгүй тэргүүлсэн “Chery” нийт үйлдвэрлэсэн автомашиныхаа 40 хувийг буюу 1.14 саяыг нь гадаад улсад борлуулсан. Үүгээр тогтохгүй эл компани өөрийн үйлдвэрүүддээ “Jaguar”, “Land rover” брэндийн автомашиныг угсардаг нь тус улс дэлхийн элзах зээлийг “атгасан” шинж мөн гэдгийг шинжээчид дурдсан юм.
Түүнчлэн BYD өнгөрсөн онд борлуулалтаараа 100 тэрбум ам.долларын босгыг давснаар хүчтэй өрсөлдөгч АНУ-ын “Tesla”-г ардаа орхисон билээ. 2024 онд 777 тэрбум юань буюу 107 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнасан нь өмнөх оныхоос 29 хувиар, шинжээчдийн төсөөллөөс 11 тэрбум юаниар давсан үзүүлэлт болсон юм. “Tesla”-гийн 2024 оны орлого 97.7 тэрбум ам.доллар байв. Мөн BYD-ийн цэвэр ашиг жилийн дүнгээр 34 хувиар цойлж 40.3 тэрбум юань болсон. Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хамгийн том бөгөөд өрсөлдөөнтэйд тооцогдох Хятадын зах зээлийн оргилд BYD маш богино хугацаанд гарч чадсан гэлцдэг. Энэ онд л гэхэд тус компани таван минут цэнэглээд 400 км замтуулах боломжтой цахилгаан автомашины шинэ платформ танилцуулсны сацуу хамгийн энгийн загварууддаа автомат жолоодлогын дэвшилтэт технологи нэвтрүүлснийг ороннутгийнхэвлэлд бичсэн байна. Энэ бүхэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд хүрснээр компанийн Хонконгт бүртгэлтэй хувьцааны ханш түүхэн дээд цэгтээ хүрч, он гарсаар 51 хувь өсжээ.
Өнгөрсөн онд цахилгаан болон хайбрид нийлээд 4.27 сая автомашин нийлүүлсэн BYD энэ оны хувьд 5-6 саяыгборлуулах төсөөлөлтэй буй нь “Ford”-оос ч давах тоо юм. Компани 2025 оны эхлэлийг гайхалтай тавьж, эхний хоёр сард 623 мянган автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхийг бараг хоёр нугалж байгаа гэнэ шүү. Тус компани 2022 оны гуравдугаарсард дотоод шаталтат хөдөлгүүртэй машин борлуулахаа зогсоосноор энэ шилжилтийг бүрэн хийсэн анхны томоохон авто үйлдвэрлэгч болж байв. Түүнээс хойш борлуулалт нь гэрлийн хурдаар өсөж, олон нийтийн зах зээлд чиглэсэн боломжийн үнэтэй загварууд нь энэ амжилтад гол нөлөө үзүүлсэн нь бусад компанидсайн туршлага болох шинжтэй.
Тэгвэл АНУ-аар овоглосон, тэр дундаа Элон Маскийн гэгдэх “Tesla”-гийн хувьд зах зээлийн үнэлгээгээр BYD-аас хавь илүү боловч энэ онд хувьцаа нь 38 хувиар унасны зэрэгцээ Хятадын зах зээлд нэг л хөлөө олохгүй байгаа юм. Харин BYD Трампын тогтоосон өндөр гаалийн татвараас шалтгаалж нутагтаа үйлдвэрлэсэн авто машинаа АНУ-д зарах боломжгүй байгаа ч Европ, Австрали, Ази, ялангуяа Зүүн өмнөд Азийн зах зээлд эрчимтэй нэвтэрч буй.
Харин монголчуудад дотно танил “Toyota”-гийн борлуулалт жил ирэх тусам унаж байгаа ч салбартаа зургаа дахь жилдээ тэргүүлж буйг дурдах нь зүй. “Volkswagen” мөн хугацаанд үүнээс 2.3 хувиар бага буюу есөн сая орчим автомашин борлуулсан дүнгээр удаалж буй. Тэдний араас BYD өнгөрсөн жил 4.3 сая автомашин борлуулснаараа III-т эрэмбэлэгдэж байна. Японы хоёр дахь томоохон автомашин үйлдвэрлэгч “Honda motors” нийт хувьцааныхаа 3.7 хувийгбуюу 300 тэрбум иенийн дүн бүхий хувьцааг халаасалсан. Одоогоор компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 12.6 хувиар өсөөд буй. Сонирхуулахад, тэд Канадад цахилгаан автомашины нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

ЗАСГИЙН ГАЗРУУДЫН “УРАЛДААН”
Автомашины зах зээлд улс орнуудын баримталж буй бодлого нь эдийн засгийн өсөлт, байгаль орчны хамгаалал, эрчим хүчний хэмнэлт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан тодорхойлогддог ч төр засаг нь татварын хөнгөлөлт, дэмжлэг, үйлдвэрлэлийн урамшуулал зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр угсалбарын хөгжлийг дэмжиж байна. Жишээлбэл, Хятад улс 2024 онд цахилгаан автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлж, нийт борлуулалтын 60 хувийг эзэлсэн нь энэ төрлийн машины үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой холбоотой. Мөн тусулс өнгөрсөн жил хуучин автомашиныг шинэ цахилгаан машинаар сольсон хэрэглэгчдэд 20 000 юань буюу 2750 ам.долларын урамшуулал олгосон байна.
Европын холбоо болон АНУ зэрэг оронд цахилгаан автомашины зах зээлд төрийн дэмжлэг багассанаар борлуулалт саарсан. Харин өнгөрсөн онд Норвег улсын автомашины борлуулалтын 88 хувийг цахилгааных эзэлж, дэлхийд хамгийн өндөр хувьтай байгаааж. Тус улс энэоны дөрөвдүгээр сараас эхлэн дотоод шаталтат хө дөлгүүртэй болон цахилгаан хосолсон машины татварыг нэмэгдүүлсэн. Ингэжцахилгаан автомашины зах зээлийг бүрэн цахимжуулах зорилт тавьсан байна. Энэзах зээлийг дэмжих бодлого нь зөвхөн урамшуулал төдийгүй үйлдвэрлэлийн дэмжлэг, татварын бодлого, хэрэглэгчдийн эрэлт зэрэг олон талт арга хэмжээг хамарсан байх шаардлагатай юм. Дэлхийн зах зээл уламжлалт бензин хөдөлгүүрээс цахилгаан руу шилжиж, хэрэглэгчид цэнэглэх зардал бага, арчилгаа хялбар, хотын түгжрэлд түлш үрэхгүй зэрэг давуу талтай автомашиныг сонгох нь нэмэгджээ. Хятадын BYD болон “Chery” компани богино хугацаанд дэлхийд тэргүүлэгч болсон бол “Ferrari” зэрэг брэндүүд уламжлалт хөдөлгүүрээ хадгалах стратеги барьж буй. Улс орнууд төрийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, үйлдвэрлэлийн урамшууллаар цахилгаан автомашины зах зээлийг дэмжих нь байгаль орчинд ээлтэй гэж үзэж буй нь хамгийн анхаарал татсан сэдэв болжээ.