Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн дулаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сараас “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийг Азийн хөгжлийн банк, Япон Улсын Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд тус эмнэлгийн дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийдсэнийг өчигдөр мэдээллээ.
Чулуут сумын эмнэлэгт жилд дунджаар 400-500 хүн хэвтэн эмчлүүлж, 2000-2100 үйлчлүүлэгч өдрийн эмчилгээхийлгэдэг гэнэ. Эмнэлгийн барилга хуучирсан, тэр хэрээр дулаан маш их алддаг байжээ. Тиймээс дээрх төслийн хүрээнд Эрүүл мэндийн төвийн барилгын дулааны алдагдлыг бууруулж, 80 кВт-ын, нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт/ц-ийн багтаамжтай хуримтлуур, агаар-ус төрөгчийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насос суурилуулж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулаад буй нь энэ. Салбарын яамнаас мэдээлснээр Чулуут сумын Эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбосноор нүүрстөрөгчийн давхар ислийг 81 тонноорбууруулан, жилд 40 тонн нүүрс түлдэг байсныг таслан зогсоож, цахилгаан, дулааны зардлаас дунджаар 25 сая төгрөг хэмнэх үр дүн гарчээ. Сонирхуулахад, манай улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс бүрдүүлнэгэсэн зорилт тавиуд буй.
М.Гэгээ