Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу сөнөрөл өвчтэй хүмүүсийн “мэлмийг” хэсэгчлэн сэргээх шинэтехнологи зохион бүтээжээ. Энэхүү технологи нь ердөө хоёр мм-ийн хэмжээтэй бичил чипээс бүрдэх аж. Эл суулгацыг торлог бүрхэвчний доор байрлуулах бөгөөд тусгайлан зохион бүтээсэн нүдний шилтэй хослуулан хэрэглэснээр үр дүнд хүрэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, нүдний шилэнд суурилуулсан камер гадаад орчны дүрсийг инфра улаан туяаны тусламжтайгаарчип рүү дамжуулна. Харин чип уг мэдээллийг цахилгаан импульс болгон хувиргаж, улмаар тархи хүлээн авснаар өвчтөн харах боломжтой юм байна. “New En¬gland journal of medicine” сэтгүүлд нийтэлсэн энэхүүтехнологийнүрдүнгийнсудалгаагаар хараагаа бүрэн алдсан оролцогчдын 84 хувь нь уг суулгацын тусламжтайгаар үсэг, тоо, үгсийг таньж чадсан гэнэ. Мөн мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний үр дүнд тэдний дүрс, бичвэр болон хүний царай төрхийг ялган таних чадвар сэргэжээ.
У.Сүрэн