Банк нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд үнэн зөв мэдээллийг нийлүүлэх үүрэгтэй
“М” ХХК нь Банкны 2 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээнд, зээлдэгчийг тодорхойлохдоо “М” ХХК-ийг төлөөлж … ерөнхий /гүйцэтгэх захирал Б /зээлдэгч гэх/, А /хамтран зээлдэгч гэх/ гэж, гэрээг байгуулсан гэсэн төгсгөл хэсэгт ...хамтран зээлдэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А гэж гарын үсэг зурсан байна. “М” ХХК нь авсан зээлээсээ 1,1 сая ам.долларыг эргэн төлөөгүй, гэрээний хугацаа хэтэрсэн тул Банк уг зээлийг муу ангилалд бүртгэж, Монголбанкны Зээлийн мэдээллийн сан руу илгээхдээ иргэн А-г хамтран зээлдэгчээр бүртгэсэн мэдээллийг явуулснаар А нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр бүртгэгджээ.
2022-11-03
Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын хуралд оролцож, тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардууллаа.
2022-11-02
Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийг цахимжууллаа
Монгол Улсын Засгийн газраас гаргасан Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах арга хэмжээний тухай тогтоолоор олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулж буй. Энэ хүрээнд нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимжуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа.
2022-11-02