Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Кибер гэмт хэргийн 98 орчим хувийг арилжааны банкны данс, цахим хаяг ашиглан үйлджээ

Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 98 орчим хувь нь арилжааны банкны данс, виртуал хөрөнгө, үүрэн утасны дугаар болон олон нийтийн сүлжээний хаяг ашиглаж үйлдсэн байдал тогтоогдож байна.
2023-10-13

“ОБЕГ-т гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилтийг Франц гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан Елизейн ордонд дараах баримт бичгийг байгуулав.
2023-10-13

Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүй байхыг уриаллаа

Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүй байхыг уриаллаа
2023-10-13

ГИХГ 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулжээ

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь ижил чиг үүргийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд энэ хүрээнд 2023 онд 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулсан байна. Энэ сард Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын туршлагаас хуваалцлаа.
2023-10-13

Өмнөд Солонгосын кино урлагийн туршлагатай танилцлаа

Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл 28 дахь удаагийн Бусаны Олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд албаны төлөөлөл Өмнөд Солонгосын Кино урлагийн зөвлөлийн төв оффистой танилцлаа.
2023-10-13

63 дугаар сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг түшиц байгууллага болгоно

63 дугаар сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг түшиц байгууллага болгоно
2023-10-13

Хөдөлмөр зуучлалын өдөрлөг боллоо

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,ажлын байраар хангах, зорилгоор ажил идэвхтэй хайж буй хөгжлийг бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид,ажлын байрны дадлагажуулагчдын  нэгдсэн өдөрлөг  зохион байгуулав.
2023-10-13

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ээжийг шалгаж байна

Хар үүрээр нялх үр лүүгээ хутга далайн, хөөж яваа "ээж"-ийг харсан нэгэн иргэн хүүхэд хамгааллын байгууллага дууджээ. Тодруулбал, иргэн Б-г байрнаасаа гарч явахад нь нэгэн ээж хутга барьчихсан, хүүхдээ уйлуулан, зүй бус үгээр хэлж, хөөж тууж байжээ. Хүүхэд хамгааллын байгууллага болон цагдаа нар дуудлагын мөрөөр дараах арга хэмжээг авчээ.    
2023-10-13

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн өдөр” тохиож байна

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Энэ зун дэлхийн хэмжээнд хамгийн халуун зун болж өнгөрлөө. Цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан гамшиг ослын тоо ч нэмэгдэж байна. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх болон бэлэн байдал маш чухал” хэмээн онцлон хэлсэн.
2023-10-13

Хуурамч аккаунт нээж, бусдыг мөрийтэй тоглуулдаг бүлэг иргэнийг илрүүллээ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан "А" нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ.
2023-10-13

Хотын дарга Х.Нямбаатар мөрийн хөтөлбөрөө танилцуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Х.Нямбаатар хийх ажлаа тодорхойлжээ. Тэрбээр "Миний бие ойрын сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж ажиллана. Зарим шийдэл, шийдвэр нь өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Алсдаа харин нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ амаргүй цаг үед, хүндхэн зоримог шийдвэрийг гаргаж байж АВЛИГАГҮЙ УЛААНБААТАРЫН ШИНЭ СЭРГЭЛТИЙГ эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорино. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй албан хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх зүтгэл, сэтгэл гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.
2023-10-13

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтэрнэ

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Эг, Үүр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд  ихэнх нутгаар хүйтэрнэ.
2023-10-13

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Х.Нямбаатарыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд ажлын амжилт хүслээ.  Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XV хуралдаанд оролцогчдод хандаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-10-13

Гавьяат тамирчин Н.Баярмаа ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ

Гавьяат тамирчин Н.Баярмаа ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ
2023-10-13

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-10-13

"Эко стандарт петролиум" компанийнхан 20-30 тонн хаягдал маслыг бохирын шугам руу асгажээ

БОАЖЯ, ЭЦА, ОБЕГ болон нийслэлийн төр захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийг" түргэн авхуулж", иргэдийг өдөржин айдаст автуулсан хэргийн учир тайлагдлаа. Тодруулбал, өглөөнөөс хойш үнэртсэн зүйл нь кропны хаягдал тос, масло байжээ.
2023-10-12

Хилчид сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17.20 цагт мэдэгджээ.
2023-10-12

Хоёр улс хамтран хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын гэрээний үр дүнг танилцуулав

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг” 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр байгуулж, мөн оны аравдугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.
2023-10-12

Дүнжингарав, Ургах наран хороололд хүхрийн хий хэвийн хэмжээнд байна

Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэр дэх агаарын чанар ямар үзүүлэлттэй байсныг Агаарын чанарын албанаас тодрууллаа. Аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд агаар дахь хүхрийн хэмжээ хэвийн, харин том ширхэгт тоосонцор их байсан гэнэ.
2023-10-12

Авто зам, гүүрэн байгууламжид шалгалт хийлээ

Зам, тээврийн хөгжлийн яам болон Хотын стандарт, хяналтын газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай”  удирдамжийн дагуу авто зам, замын байгууламжуудад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтыг дараах байршлуудад хэрэгжүүлсэн юм. Үүнд: 
2023-10-12