Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 16-нд болсон Олон улсын сүмогийн холбооны хурлаар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Мөнхбатын Даваажаргал буюу Хакүхо Шог тус холбооны ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хамгийн олон буюу 45 удаа түрүүлсэн түүхэн амжилтын эзэн бөгөөд зодог тайлснаасаа хойш “Миягино” дэвжээг тэргүүлэн, дасгалжуулагч болон зохион байгуулагчийн хувиар идэвхтэй ажиллаж ирсэн юм.
Сүмо бөхийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэх, улмаар олимпын наадмын хөтөлбөрт багтаах алсын хараатай олон улсын холбоог ийнхүү М.Даваажаргал ахлахаар болсон нь тус спортын хөгжилд шинэ хуудас нээж буй хэмээн салбарынхан нь онцолж байна. М.Даваажаргал өмнө нь хүүхэд, залуучуудын сүмогийн олон улсын “Hakuho сup” тэмцээнийг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж, олон улсын хэмжээнд сүмог сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Э.Сүйлэн