Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Д.Цэрэнбат: Монгол уран бүтээлчид мөсөн сийлбэрээр дэлхийд тэргүүлж байна

БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас, мөсөн сийлбэрийн олон улсын уралдаанд Монголоос хамгийн олон удаа оролцсон сийлбэрч Д.Цэрэнбаттай ярилцлаа.
2025-03-15

“Хөх дөл”-ийг дэлгэцийн бүтээл болгожээ 

“Хөх дөл” төслийг санаачлагч, УДЭТ-ын жү­жиг­чин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүх­дүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаан­­баатар хотоос Баянхонгор аймгийн Га­луут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шил­жин суурьшсан.
2025-03-15

Европ дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч

Канадын эрх баригч Либерал намын шинэ даргаар Английн банкийг удирдаж байсан Марк Карнийг сонгов. Тэрбээр огцрохоор төлөвлөж буйгаа энэ оны эхээр (нэг­дүгээр сард) мэдэгдсэн Жастин Трюдогийн ха­лааг авч Ерөн­хий сайд болно.
2025-03-15

Театраар “амьсгалах” гуравдугаар сар

Урин цагийг угтсан урлаг, соёлын арга хэмжээнүүд эрчээ авчээ. Театр бүр л хавар цагийн нээлтээ хийж, шинэхэн уран бүтээлээ олны хүртээл болгож буй. Иймд эдгээр бүтээлээс заримынх нь тухай мэдээлэл хүргэе. 
2025-03-15

Д.Идэрбат: Дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхдээ шувуудад үзүүлэх нөлөөллийг нь сайтар судлах хэрэгтэй

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрхлэгч, доктор Д.Идэрбаттай ярилцлаа. Идлэг шонхор шувууны тоо толгойн судалгааг уг лабораторийнхон Шувуу судлалын нийгэмлэг, МУИС, МУБИС, Байгалийн түүхийн музей, Байгаль хамгаалагчдын холбоо зэрэг байгууллагатай хамтран хийжээ. Ингэхдээ тэд 30 000 гаруй км зам туулсан байна.
2025-03-15

57 стандартыг хүчингүй болгох шаардлагатай гэв 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаал­лын сайдын тушаалаар байгуулагдсан аж­лын хэс­гийнхэн улсын хэмжээнд мөрдөж буй хө­дөл­­мөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стан­дар­тад үзлэг шалгалт хийжээ.
2025-03-14

Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайны өөрчлөлтийг харуулдаг төхөөрөмжтэй болжээ

Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр ца­рай­ны өөрчлөлтийг харуулдаг 10 тө­хөө­рөмжийг нийс­лэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөв­лөлийнхөн дүүргүүдэд хү­лээл­гэн өглөө.
2025-03-14

Мэдээллийн технологийн салбарт 20 мянган мэргэжилтэн бэлдэх нь 

Монгол Улсад мэдээллийн технологийн салбарт 30 000 орчим мэргэжилтэн дутмаг бай­гааг Цахим хөгжил, инновац, харилцаа хол­бооны яам (ЦХИХХЯ)-наас мэдээлэв. Тиймээс ойрын дөрвөн жилд 20 мянган мэргэжилтнийг бэлтгэх гэнэ.
2025-03-14

Улаанбаатар-Шанхай чиглэлд долоодугаар сараас  шууд нислэг үйлдэнэ 

МИАТ ТӨХК энэ оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлд до­лоо хоногийн лхагва, бямба гарагт тогтмол нис­лэг үйлдэхээр болжээ.
2025-03-14

ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авах хүсэлт 319 аж ахуйн нэгж гаргажээ 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 2025 онд төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 26.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор санхүүжилт баталжээ.
2025-03-14

Согтуудаа эмэгтэй хүнд халдсан хэрэгт “Москва” рестораны эзэн С.Батсүхийг шалгаж эхлэв

Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дахь “Москва” рестораны до­лоо­дугаар давхрын зоогийн газарт Г.Н гэх эмэгтэйг согтуу хүмүүс зодож гэм­тээ­жээ.
2025-03-14

119 байршлын хашаа, хайсыг буулгана

Нийслэлийн хэмжээнд энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар төлөвлөжээ.
2025-03-14

Түймэрт өртсөн айлуудад тусламж хүргэжээ

Хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүх­баа­тар аймагт Улсын онцгой комиссын Шуур­хай хэс­гийнхэн ажиллаж байгаа.
2025-03-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад төрийн айлчлал хийж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын Төрийн тэргүүн Анджей Дудагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
2025-03-14

25 ахмад дайчинд дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойн медаль гардууллаа 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зар­ли­гаар манай улсын 25 ахмад дайчинд 1941-1945 оны аугаа их эх орны дайнд ялалт бай­гуулс­ны 80 жилийн ойн медаль гар­дуул­лаа.
2025-03-14

Хоёр аймаг, 55 сумд нөхөн сонгууль явуулна 

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль зохион бай­­гуулах хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо­­­ноос баталжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хо­ногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байна.
2025-03-14

Шөнийн тарифын хөнгөлөлтийг өөрчилсөнтэй холбоотойгоор 42 мянган хэрэглэгчид залруулга хүргэжээ 

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт тооцох цаг, хэ­рэг­лээний хэмжээг нэмсэнийг Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК-иас мэдээлэв. Гэр хорооллын айл өрхийн ца­­хил­­гааны шө­нийн тарифын хөнгөлөлтөд 21.00-06.00 цагийн хэрэг­­лээг хам­руулж тооцдог байсныг 21.00-09.00 болгож өөрчилжээ.
2025-03-14

Төгрөгийг хамгаалах дархлаа төрд алга

Засгийн газар ус, дулааны үнэ нэмэх шийд­­­­вэ­­рийг хойшлуулах чиглэлийг холбогдох байгуул­­­­­лагын­­ханд өгснөө уржигдар олон нийтэд зар­­­­­­­­ла­­­лаа. Мөн бүх шатанд татвар, хураамжийг ямар нэ­гэн хэлбэрээр нэмэхийг хориглосноо мэ­­дэг­­дэв
2025-03-14

Нэг сар гал зогсоох Америкийн саналд Орос ямар хариу өгөх бол

Америк, Украины төлөөлөгчид хоёр дахь уулзалтаа өнгөрсөн мягмар гарагт Саудын Арабын Жидда хотод хийлээ. Уулзалтад Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Украиныг төлөөлж Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар болон Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мосад бин Мохаммад аль Айбан нар оролцов.
2025-03-13

Архангай аймгийн спортын шинэ ордныг нээлээ 

Архангай аймагт 1000 хүний суу­далтай спортын шинэ орд­­­ныг өчигдөр нээлээ.
2025-03-13