Титэм судасны хүнд зэргийн нарийслыг Монголд эмчлэх гэнэ
Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын багийг БНХАУ-ын Шанхай хот руу илгээсэн билээ. Тэгвэл тус эмнэлгийн эмч нар энэ чиглэлээр суралцаж, эх орондоо ирсэн бөгөөд УХТЭ-ийн Зүрх, судас судлалын тасгийн шигдээсний нэгжид дэлхийд хүлээн зөвшөөрсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулсан байна.
2025-05-23
Хогийн цэгийг цэцэрлэгжүүлэх давлагааг эхлүүллээ
“Uuree’s dance” бүжгийн клубийг үүсгэн байгуулагч Ж.Үүрийнтуяа гэр хорооллын хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, гоёлын модод бүхий бичил төгөл байгууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын арын дэнжийн гэр хорооллын айл өрхүүдийн дунд удаан хугацаанд хогонд дарагдсан байсан газрыг цэгцэлж хашаалан, олон нэр, төрлийн нийт 50 ширхэг мод тарьжээ.
2025-05-23
Б.Наранхишиг “Их дуулга”-аас алтан медаль хүртэв
АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан жиү жицүгийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид хүч сорилоо. Тэднээс эмэгтэйчүүдийн цэнхэр бүсний 62 кг-ын жинд “Jump Mongolia” академийн тамирчин Б.Наранхишиг медалийн салхи хагалж түрүүлэв. Тэрбээр аваргын тoлoo ОХУ-ын тамирчин Анна Комоловыг хожиж, шагналын тавцанд зогссон.
2025-05-22
Олзлогдогсдоо солилцохоос илүү олигтой үр дүн одоогоор харагдахгүй байна
Трамптай хоёр цаг шахам утсаар ярьчхаад Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Орос, Украины хоорондын шууд хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч дэмжсэнд талархаж буйгаа илэрхийлээд Украины асуудлаар ирээдүйн энхийн гэрээ байгуулах тухай санамж бичигт Украинтай хамтран ажиллахад Орос бэлэн гэж мэдэгдлээ. Түүнчлэн байдлыг зохицуулах зарчим, энхийн хэлэлцээр байгуулах үед болон тодорхой хугацаанд гал зогсоох зэрэг нэлээд асуудлаар байр сууриа Орос тодорхойлох талаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцлоо гэж хэлсэн байна.
2025-05-22
Японы гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олгожээ
Монголын түүх, соёлын өв, урлагийн бүтээлүүдийн зургийг авч, олон арван бүтээл туурвисан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олголоо. Өдгөө 80 настай тэрбээр 1983 онд манай улсад ирснээсээ хойш нийслэл Улаанбаатар хэрхэн өөрчлөгдөж буйг үе үеийн гэрэл зургийн хальснаа буулгажээ. Мөн Сүгияама Тэрүзо 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийнхэнтэй хамтран “Монголын соёлын өв” хэмээх гэрэл зургийн дөрвөн цуврал цомог хэвлүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед Монголын гэрэл зургийн анхны томоохон бүтээл хэмээн өндрөөр үнэлэгдэж байв. Ташрамд дурдахад, Соёлын өвийн үндэсний төвд Сүгияамо Тэзүрогийн нэрэмжит танхимыг нээж, түүний манай улсын тухай өгүүлэх гэрэл зургууд болон тоног төхөөрөмжүүдийг дэлгэсэн байна.
2025-05-22
Улаанбурхнаар нэг өдрийн дотор 260 хүн халдварлав
Улаанбурхны халдвар эрчимтэй тархаж буйг ХӨСҮТ-өөс өчигдөр сэрэмжлүүллээ. Тодруулбал, энэ сарын 20-21-нд шилжих хугацаанд буюу ганцхан өдрийн дотор 260 хүн улаанбурхнаар өвчилсөн байна. Ингэснээр лабораториор батлагдсан нийт тохиолдлын тоо 2682-т хүрэв. Эдгээрээс 1679 нь эдгэрсэн бол эмнэлэгт 401 хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан хэлсэн.
2025-05-22
Зохисгүй үг хэлснээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорчээ
Японы эрх баригч Либерал ардчилсан намын хандивын арга хэмжээ (өнгөрсөн ням гараг)-ний үеэр Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Это Такугийн хэлсэн зохисгүй үг олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар тэрбээр албан тушаалаасаа огцрохдоо тулав. Тодруулбал, сайд Это Таку “Би цагаан будаа худалдаж авдаггүй. Дэмжигчид маань их хэмжээний будаа манайд бэлэглэдэг. Хэрэглэж барахгүй байгаа учраас зарсан ч яах вэ” хэмээн хошигножээ. Тэгвэл энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дарлуулж байгаа ард иргэдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлсэн байна.
2025-05-22
Чулуут голд 500 мянган жарамгай нутагшуулна
Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, лабораторийн орчинд зориудаар өсгөн үржүүлэх төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эх Алтаад, Чулуут, Суман голд жил бүр зэвэг, хадрангийн жарамгай нутагшуулдаг билээ. Тэд 2018 оноос энэхүү ажлаа эхлүүлсэн бөгөөд жилд дунджаар 400- 500 мянган жарамгайг байгальд тавьж, голын экосистемийг тэтгэдэг. Өнөө жил Чулуут голд хагас сая орчим жарамгай нутагшуулахаар долоо дахь удаагаа загас үржүүлж байгааг тус байгууллагынхан мэдээлэв. З
2025-05-22
Дөрвөн улирлын аялал жуулчлал эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох нь
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын хэмжээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор үйл ажиллагаа эрхлэгчдэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Ингэхдээ арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан үйлчилгээ эрхлэгчдэд зургаан хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатайгаар зээл өгөх гэнэ. Үүний үр дүнд салбарын зах зээлийн багтаамж нэмэгдэн, үйлчилгээний чанарын стандарт сайжирч, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болно гэж тооцжээ.
2025-05-22
Засгийн газрын таван мега төслийг “хөдөлгөжээ”
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн тавыг нь хэрэгжүүлж эхэлснийг хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныг онцоллоо.
2025-05-22
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар цөөнгүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Монголд авлигын эсрэг холбогдох хуулиудыг мөрдөж буй ч бодит үр дүн гаргахад хүндрэлтэй болсон тул Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд боловсруулснаа танилцуулсан.
2025-05-22
Богдхан уулыг бүрмөсөн сүйдлэх балагт “нүх”
Үе үеийн Засгийн газар, хотын удирдлагууд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах амлалт, зорилтыг бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүнд эрэмбэлж ирсэн. Гэвч Улаанбаатарын уур амьсгал, экосистемийг тэжээн тэтгэгч, зөөллөн цэвэршүүлэгч амьтай бүхэнд дайсагнан халдаж, сүйтгэн устгасаар өнөөдрийг хүрлээ. Энэхүү “хоёр нүүртэй” бодлого, шийдвэрүүдээс нь болж хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол өдгөө амь тавихдаа тулав. Таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэр дамнан, хүн, малын унд ус залгуулж ирсэн Хатан Туул ч бодлогогүй, балагтай шийдвэрүүдийн нөлөөгөөр бохирдол, доройтолд гүн автаж, Хятадын Шар мөрөнтэй эн зэрэгцэх хэмжээнд очсон. Үүний араас нийслэлийн ойн сангийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч, хотын экосистемийг тэнцвэржүүлэгч дархан цаазат Богдхан уул маань “мааниа уншуулахад” тун ойрхон байна.
2025-05-22
Бамбай булчирхайн мэс заслын шинэ аргыг Монголд нэвтрүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын багийнхан TOETVA (Transoral endoscopic thyroidectomy vestibular approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай хийжээ.
2025-05-22
Европын морин хуурын II наадамд 50 хүн бүртгүүлжээ
ХБНГУ-ын Бавари мужийн Ингольштатт хотод ирэх сарын 14, 15-нд болох Европын морин хуурын II наадмын сонирхогчийн олон улсын уралдаанд Америк, Япон, Чех, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсаас 50 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. “Европ дахь морин нуурын наадам” төрийн бус байгууллага, “Морин хуурын өв” сангаас зохион байгуулдаг уламжлалт наадмын энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын соёлын элч С.Бадамхорол, аялал жуулчлалын элч С.Бадамханд нар ажиллахаар болсон байна.
2025-05-21