Казах хөвгүүн хэрхэн “Челси”-д очив
Английн “Челси” баг Казахстаны “Кайрат”-аас 16 настай Дастан Сатпаевыг 4.3 сая еврогоор худалдаж авснаа зарлалаа. Энэ сонирхолтой наймааны талаар Казахын багийн хяналтын зөвлөлийн дарга Кайрат Боранбаев ийн ярьсан байна.
2025-02-12
53 хүн багшлах эрхийн гэрчилгээгээ авчээ
Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Их засаг”, “Орхон” зэрэг долоон байгууллага багшлах эрхийн сургалт зохион байгуулах эрх авсан юм.
2025-02-12
Хонины махны үнэ долоо хоногт 2.3 хувиар өсжээ
Улаанбаатар хотод энэ сарын 10-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 2.6, өнгөрөгч долоо хоногийнхоос нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв.
2025-02-12
Эмнэлгийн тусламж яаралтай авах бол 1800-1363 лавлах утсанд хандаарай
“Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн системийн шинэчлэлтэй холбоотойгоор ажил олгогчийн 2025 оны нэгдүгээр сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт цахим системд баталгаажаагүй байна. Иймд дээрх хугацааны шимтгэл төлөлт баталгаажаагүй бол Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандана уу” хэмээн ХСҮТ-өөс мэдэгдсэн байв.
2025-02-12
Уран дархчуудын бүтээлийг танилцуулж байна
“Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн ирэх сарын 15-ныг дуустал үргэлжлэх аж. Энэ хугацаанд монгол шатрын үүсэл гарлын талаар хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурал, монгол туургатны шатрын тэмцээн зэргийг Монголын шатрын холбооныхонтой хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
2025-02-12
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хөгжлийн төв барих нь лөөлөө болжээ
Хүүхдийн номын сан, театр, соёл, спортын цогцолбор зэрэг багачуудын хөгжлийг дэмжих төв барихаар санхүүжилтийг нь анх ард иргэдээс “босгосон” Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хийсэн ганц ч бүтээн байгуулалт өнөөдөр алга. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулсан билээ.
2025-02-12
“Утгын чимэг”-ээс тодорсон их балгадын түүх
Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнгөрөгч ням гарагт боллоо. МЗЭ-ээс яруу найргийн “Болор цом”, богино өгүүллэгийн “Утгын чимэг”, утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд үзэхээр зоригсдын хүрээлэл хэдийн бий болсон билээ.
2025-02-11
Эпилепси өвчний талаар иргэдэд мэдээлэл өгөв
Олон улсын эпилепсийн өдөр өчигдөр тохиов. Эпилепситэй тэмцэх олон улсын нийгэмлэг болон Эпилепсийн олон улсын товчоо хамтран энэ өдрийг анх 2015 оны хоёрдугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэхээр зарлажээ.
2025-02-11
Жуулчдын 47 хувь нь эко, адал явдалт аяллаар иржээ
Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Аялал жуулчлалын долоо хоног” нэгдсэн арга хэмжээний нээлт өчигдөр боллоо
2025-02-11
Буух карт уншигч ажиллахгүйгээс иргэд автобусанд суух бүрдээ 1000 төгрөг төлж байна гэв
Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг энэ сарын 1-нээс 1000 төгрөг болгон нэмэгдүүлээд буй. Автобусаар зорчих төлбөрийг 2014 оноос хойш нэмээгүй учраас гэж албаныхан шалтгааныг нь тайлбарласан. Гэхдээ 1000 төгрөгөөр тухайн өдөр иргэд автобусаар дөрвөн удаа зорчино хэмээн мэдээлж байв. Тэгвэл уг амлалт амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна. Зарим автобусны буудал карт цэнэглэгч төхөөрөмжгүй, ихэнх автобусны буух карт уншигч нь ажиллахгүй байгааг хэлсэн.
2025-02-11