УИХ-ын даргын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр энэ сарын 30 хүртэл манай улсад зочлох бөгөөд эхний өдрөө Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан хамтын ойн төгөлд мод тарив. 12.9 га талбай бүхий уг төгөлд нийт 21 төрлийн 10 мянга гаруй мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 4000 орчим га талбайд мод тарьсан байна. БНСУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Тус улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой, талуудын харилцааг өр¬гөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнз¬гийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал бөгөөд парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.