Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Ашиг нь багадаж, зардал нь ихэдсэн Хүүхдийн парк

Хүүхэд багачуудын хувьд баяр тэмдэглэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар Улаанбаатарт ховор гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэдний хувьд тоглож наадах боломжтой, хамгийн олноор зорин очдог газруудын нэг нь нийслэлийн зүрхэн талд орших Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар Хүүхдийн парк юм. Хүүхдийн паркаар үйлчлүүлэгчдэд тоглоом, түр амрах сандлаас эхлээд хүрэлцээгүй зүйл их бий. Гэсэн ч урин дулаан цаг айлчлан ирсэн учир үрсээ тоглуулах эцэг, эх цөөнгүй. Харамсалтай нь, нийслэлд ганц байдаг паркийн тоглоомууд хэт хуучирсан, аюулгүй байдал хангадаггүй гэх шүүмжлэл гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор паркийн одоогийн нөхцөл байдлыг тодруулахыг зорилоо
2024-08-13

11 цэцэрлэг, 16 сургуулийн барилгын ажил удааширчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин энэ үеэр “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, зургаан спорт заалны барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилга угсралтын ажил удаашралтай байна” гэж танилцууллаа. 
2024-08-13

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг авах хуулийн хугацаа энэ сарын 12-ноор дуусав. Орон нутгийн сонгуульд оролцох, эсэх тухай хүсэлтийг аймаг, дүүрэг тус бүрээр хүлээж авсан байна. 
2024-08-13

Х.Нямбаатар хотын дарга уу, хорооны дарга уу

Хотын даргаар ажиллаж буй хүн нийслэлийн иргэд биднийг ч удирдах ёстой гэсэн үг биш. Гэтэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлд амьдарч, оршин сууж буй бүхнийг даргалж, захирч болно гээд ойлгочихсон явна. Хүн болгоныг захираад, эрхэд нь халдаад, шүүмжилсэн иргэн бүр лүү дайраад, хэрүүл хийгээд байгаа нь түүний ёс суртахууны хэмжүүрийг илэрхийлж буй болохоос бус, хуулиар хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш юм. Харин хууль, журмынхаа дагуу хотын менежментийн багийг ахлаад, иргэдээ аюулгүй, амар тайван нөхцөлд амьдруулах л үүрэгтэй албан хаагч. Харамсалтай нь, Х.Нямбаатар Улаанбаатарыг дарга төвтэй болгоод, иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэл хэлэх, хотын ажилд саналаа нэмэрлэх эрхийг нь боомилж байна
2024-08-13

Үндэстнүүдийн лигийн тэмцээн БНХАУ-д эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 21 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн “FIBA 3х3” тэмцээн өнөөдөр БНХАУ-д эхэлнэ. Уг тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөнө. Тодруулбал, манай улсаас хоёр дасгалжуулагч, 12 тамирчин, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсын Хүбэй мужийг өчигдөр зорьсон юм. 
2024-08-12

Ахмад шатарчдын ААШТ болж байна

13 дахь удаагийн уг тэмцээнд есөн орны 80 орчим ахмад шатарчин өрсөлдөж буй. Тухайлбал, Монгол, ОХУ, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, Шинэ Зеланд, Казахстан, Япон зэрэг улсын тамирчид оролцож буй гэнэ. Тэдгээрийн дотор манай улсын 57 тамирчин багтжээ. 
2024-08-12

“Постер триенналь” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

БНСУ-ын Сөүл хотын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Постер триенналь” 12 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголд болох гэж байна. Үүний хүрээнд олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэн, дизайны форум, оюутан залууст сургалт зохион байгуулах юм. 
2024-08-12

Сакраментогийн баярт монгол бүжиг, хоолоо танилцуулжээ

АНУ-ын Сакраменто хотын “National night out” арга хэмжээнд анх удаа монгол үндэсний бүжиг, дуу, хоолны амтыг танилцууллаа. Наймдугаар сард АНУ-ын хотуудад нэгэн зэрэг болдог уг арга хэмжээнд Сан-Францискод байрладаг “Монгол кафе”-гийнхан, мөн Сакраменто хотод амьдардаг ардын бүжигчин Г.Энхзул нар оролцож, монгол үндэсний бүжиг, хоолоо сурталчлав. “Монгол кафе”-г үүсгэн байгуулагч Д.Чимидцэрэн, Ю.Ариун-Эрдэнэ нар Сакраменто хотынхонд монгол хоолоор үйлчилж, таниулсаар ирсэн. Бүжигчин Г.Энхзулын хувьд анх удаа уг арга хэмжээнд уригдаж, монгол үндэсний урлагийн гайхамшгаас мэдрүүлсэн анхны уран бүтээлч болжээ
2024-08-12

Олон улсын шашны үйл ажиллагаанд Х Богд оролцлоо

“Даян дэлхийн амар амгалангийн төлөөх цагийн хүрдний их авшиг-2024” олон улсын номын үйл ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Даян дэлхийн амар амгалангийн төлөө” уриатай үйл ажиллагаанд X Богд оролцлоо. Тэрбээр газрын зан үйл болон сахиусан хүрдний дэлгэр уншлагад оролцсон байна. 
2024-08-12

Манай тамирчид 94 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлэв

Гурван улсын баг тамирчид спортын есөн төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөв. Монголын өсвөрийн шигшээ баг 31 алт, 33 мөнгө, 30 хүрэл, нийт 94 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүллээ. 
2024-08-12

У.БЯМБАЖАРГАЛ: Челтенхэмд эх орныхоо үзэсгэлэнт байгалиас гадна суурин соёл иргэншлийг харуулахыг зорьсон

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад өнгөрсөн сарын 27-28- нд Челтенхэмийн урлагийн наадмыг зохион байгуулсан юм. Британийн төдийгүй олон улсын ханын цуглардаг эл наадамд манай улсаас уран бүтээлч У.Бямбажаргал анх удаа оролцов. Олон улсын уран бүтээлчдээс онцгойрч эл наадамд оролцохоор шалгарсан түүнтэй бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
2024-08-12

Инфляц 5.5 хувиар өслөө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 5.5, оны эцсийнхээс 4.4, өнгөрөгч сарынхаас 0.1 хувиар өсжээ. Төрлөөр нь авч үзвэл хүнсний барааны бүлгийн үнэ 2023 оны долоодугаар сарынхаас 5.6, хүнсний бус барааных 5.4, үйлчилгээнийх 7.3 хувиар өссөн байна. 
2024-08-12

Токио дахь ЭСЯ-наас мэдээлэл гаргажээ

Японд ажиллаж, амьдардаг монгол иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээллийг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс гаргажээ. Тус улсын Мияазаки мужид энэ сарын 8-ны 16.43 цагийн орчимд газар 7.1 баллын хүчтэй хөдөлсөн билээ. Газар долоон баллаас дээш хүчтэй хөдлөхөд дагалдах чичирхийллийн хүч түүнээс илүү байх магадлалтай гэнэ.
2024-08-12

Хөгжлийн бэрхшээлийг зөв тодорхойлох ангилал хэрэгтэй гэв

УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болж сонгогдсон гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар “Зориг” сангийн “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрт оролцогч оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Энэхүү сургалтаар оюутан залууст ардчилал, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, сайн засаглал, жендер, хүний эрх зэрэг улс төр, нийгэмд тулгамдаж буй асуудлаар мэдлэг, мэдээлэл олгодог аж.
2024-08-12

АНУ-ын “Мөрөөдлийн баг” алтан медаль хүртэв

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд АНУ-ын “Мөрөөдлийн баг” Францын шигшээг 98:87-гоор хожин, алтан медаль авлаа. Гэхдээ энэ олимпод “Мөрөөдлийн баг” бусдаас илт тасархай байсангүй. Хагас шигшээ болон финалд АНУ-ын багийн ялалтад Стефен Көрри гол үүрэг гүйцэтгэсэн. Стеф Сербийн багийн эсрэг гурван онооны шидэлтийг есөн удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Мөн Францын эсрэг найман удаа холоос оновчтой “буудсан”. Көрри ийнхүү анх удаа олимпод оролцоод аварга боллоо. Харин Леброн Жэймс гурав, Кевин Дюрант дөрөв дэх олимпын алтан медалиа зүүв. Эл төрөлд хүрэл медалийг Никола Йокич тэргүүтэй сербичүүд Германы багийг 93:83-аар хожсоноор хүртсэн юм.
2024-08-12

Туул голын усны түвшин нэмэгдэж, эрэг нь нуржээ 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэд амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж голын голдирлыг өөрчилснөөс айлууд үерт автаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-нд холбогдох байгууллагуудад өгчээ. Үүний дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийж буйгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж, улмаар голын эрэг нуржээ. Ингэснээр Туул голын хамгаалалтын бүсэд орсон айлууд усанд автсан байна
2024-08-12

Б.Сэр-Од олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцсон тамирчин боллоо

“Парис-2024” зуны олимпын наадам өндөрлөлөө. Зуны 33 дахь удаагийн нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг намируулсан Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцов. Тэрбээр 42 км замыг хоёр цаг 42 минут 33 секундэд туулснаар 71 дүгээр байр эзэлсэн юм. Ингэснээр Б.Сэр-Од олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцсон тамирчин болж, Гиннесийн амжилт тогтоолоо. 
2024-08-12

Багшийн эрэлтийг урьдчилан тооцоолж, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авах нь

Манай улсад одоогоор сургуулийн насны 825 мянга гаруй хүүхэд бий аж. Энэ тоо 2030 он хүртэл тогтмол өсөх бөгөөд тэр хэрээр ерөнхий боловсролын сургуулиудын багшийн эрэлт нэмэгдэх төлөвтэй гэнэ. Гэтэл манай улс ирэх жилүүдэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх нь битгий хэл, яг одоо дутагдалтай 4200 багшийн орон тоог нөхөж чадахгүй байна. Олон улсад хөдөлмөрийн насны хүн амын ажиллах хүчний гурван хувийг ерөнхий боловсролын сургуулийн багш нар эзэлдэг аж. Харин манай улсад эл үзүүлэлт 2.88 хувьтай гэнэ
2024-08-12

Японы Ерөнхий сайдын айлчлал цуцлагджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 11-12-нд манай улсад айлчлахаар төлөвлөөд байсан билээ. Гэвч тус улсын баруун өмнөд хэсэг, Кюүшюарлын Мияазаки мужийн эрэгт энэ сарын 8-нд хүчтэй газар хөдөлсөнтэй холбоотойгоор тэрбээр төв Ази дахь айлчлалаа цуцалсан байна. Номхон далайн баруун эргийн ойролцоо дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай байгаа зэргээс үүдэн Японы Ерөнхий сайд эх орондоо байж энэ бүх гамшигт бэлэн, эсэхээ нягтлах хэрэгтэйгээ мэдэгдсэн аж. Тэрбээр нөхцөл байдал дээрдэхээр айлчлалаа хийх бөгөөд одоогоор дараагийн тов нь гараагүй байна.
2024-08-12

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт нээнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон улсын төсвийн тодотголыг өнөөдөр өргөн барина хэмээн Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ. Аливаа Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 60 хоногт багтаан үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө УИХ-д өргөн барих хуультай. Мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьсон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж буй юм.  Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ
2024-08-12