Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Дагийраазайн Нямдоржийг сонголоо

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн XIX их хурал өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо боллоо. Их хурлаар эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд удирдлагын бүрэлдэхүүнийг буюу Удирдах болон Хяналтын зөвлөлийн дарга, бага хурлын гишүүдийг шинээр томилсноороо онцлогтой. Чуулганд МЗЭ-ийн 360 гишүүн оролцсон бөгөөд тэднийг төлөөлөн ахмад гишүүн, МЗЭ-ийн шагналт Дамбын Цогт-Очир хурлыг нээж үг хэлэв.
2026-01-19

“Улсын их дэлгүүр” нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашигтай ажиллажээ

"Улсын их дэлгүүр” (УИД) компани нь 2025 оны санхүүгийн урьдчилсан гүйцэтгэлээр 743.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашиг олсноо тайлагнажээ. Тус компанийн орлогын үндсэн эх үүсвэр нь үл хөдлөх хөрөнгийн түрээс бөгөөд үүнээс 9.4 тэрбумын орлого олж, 8.6 тэрбум төгрөгийг зарлагадсан байна.
2026-01-19

Улаанбаатар хотод -42, Завханы Тэсэд -52.7 хэмд хүрч хүйтрэв

ЦУОШГ-аас энэ сарын 20 хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг сэрэмжлүүлсээр буй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол оронд энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр, шөнүүд тохиолоо. Тухайлбал, Завхан аймгийн Тэс сумд нэгдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө агаарын температур -51.2, хөрсөн дээрээ -52.7 хэмд хүрч, цочир хүйтрэв. Мөн Завханмандал, Отгон, Баянтэс сумын нутгаар -40-47 хэмийн хүйтэн хоносон бол Түдэвтэй, Нөмрөг, Отгон, Алдархаан, Тосонцэнгэл, Баянтэс, Завханмандал сумын ихэнх хэсгээр хөрсөн дээр -40-48 хэмтэй хэмжигдсэн байна.
2026-01-19

АХБ-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулна

Эдийн засаг, хөгжлийн яамныхан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Азийн газрын захирал Мухаммед Эсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс болон АХБ хооронд 2025 онд шинэчилсэн түншлэлийн стратеги нь Засгийн газрын тэргүүлэх зорилтууд болон 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиг­лэлтэй нийцэж байгааг онцоллоо.
2026-01-19

Гэрлээгүй үедээ “нийлбэл” яллана

Монголчууд олноор зорчих болсон, Шинэ Гвинейн баруун хэсэгт орших Индонезод энэ сарын 2-ноос хэрэгжүүлж эхэлсэн Эрүүгийн хэргийн шинэ хуульд гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцааг гэмт хэрэгт тооцохоор заажээ. Тодруулбал албан ёсны гэр бүл биш бол харилцан тохирсон, эсвэл сайн дураар бэлгийн харьцаанд орсноос үл шалтгаалан гэмтэйд тооцож, нэг жил хүртэлх хугацаагаар хорих, 10 хүртэл сая рупигээр торгох аж. Түүнчлэн гэрлэхээр төлөвлөсөн ч албан ёсоор баталгаажуулаагүй хосууд хамтран амьдрах нь ч гэмт үйлдэл учраас зургаан сар хүртэлх хугацаагаар хоригдох нигууртайн дээр торгуультай. Энэ хууль иргэдэд нь төдийгүй гадаадын жуулчдад ч хамаарна.
2026-01-19

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийг Улсын комисс хүлээн авлаа

Чингэлтэй дүүргийн III хороонд байр­лах “Урт цагаан” худалдаа, үйлчил­гээний төвийн хуучин барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, суу­риндээр нь далд зогсоол бүхий цэцэр­лэгтхүрээлэн, үйл­чилгээний төв бай­гуу­лахаартөлөв­лөсөн. Энэхүү бүтээн байгуу­лалтын хүрээнд 1.3 га талбайг ха­марсан цэ­цэрлэгт хүрээлэнг өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад оруулсан байдаг. Тэгвэл өдгөө гурван давхар үйлчил­­гээний төв болон 109 автомашины далд зогсоолын барилга угсралтын ажил дуусаж, Улсын комисс хү­лээн ав­чээ.
2026-01-19

Цаасан хайчилбарын ертөнцөөр аялаарай

Залуу уран бүтээлч, архитектор Т.ЭрдэнэОчир анхны бие даасан “Амь цаас” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны хүртээл болголоо. Тэрбээр цаасан хайчилбарын төрлөөр 10 гаруй жил тууштай бүтээл туурвиж буй бөгөөд энэ удаад нүүдэлчдийн амьдралын хэмнэл, цаг хугацаа, гүн ухаан болон алсын харааг өөрийн өвөрмөц арга барил, нарийн мэдрэмжтэй хослуулсан 120 гаруй бүтээл дэлгэсэн гэнэ. Мөн уламжлалт хайчилбарыг орчин үеийн урлагийн хэлбэрт хөрвүүлж, илүү шинэлэг өнцгөөс харуулахыг зорьсноороо онцлогтой. Тухайлбал, Т.Эрдэнэ-Очир “Сүүлчийн нүүдэлчид-2” бүтээлээрээ орчин үеийн хотын амьдралд автомашин хэт давамгайлж, хүн байгаль хоёрын харилцаа алсарч буйг илэрхийлэхийг зорьжээ.
2026-01-19

Илүү их мөнгө хэвлээд байж болдоггүй юм уу

Энэхүү нийтлэлд “Бид зүгээр л илүү их мөнгө хэвлэж болдоггүй юм уу” (Can’t we just print more money?) ном дээрх асуултад хэрхэн хариулсныг авч үзэж, Монгол Улсын жишээн дээр эл чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг хуваалцаж байна.
2026-01-19

Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа

Боловсролын үндэсний зөвлөлийн энэ оны анхны хурлаар бага боловсролын шинэчилсэн хө­төлбөрийг гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайж­руулж, батлахыг дэмжлээ. Сургуулийн өм­нөх болон ерөнхий боловсролын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн, нэгдсэн үзэл баримт­­лал, бүтэцтэй, түв­шинхоорондын залгамж хол­боог хангасан, тех­нологиордамжуулан хэрэг­жүүлэх боломжтой, хүүхдэд ээлтэй, уян хатан байх ёстой байдаг. Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэг­жүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хө­төл­бөр”-ийг үүний дагуу боловсруулсан гэв.
2026-01-19

Ш.ИХБАЯР: Киног арилжааны, эсвэл арт гэж ангилахын оронд зүгээр л сайн, муу гээд ялгачихмаар санагддаг

Зарим хүнд хараал, ерөөл урсгасан, бүдүүлэг үг хэллэгтэй “хог” хэмээгдсэн ч цөөнгүй үзэгчээс чамлахааргүй сайшаал хүртээд буй “Ацаахийморь” киноны найруулагч Ш.Ихбаяртай ярилцлаа. Тэрбээр “Алтан өргөө” олон улсын кино наадмыг санаачилж, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулсан нэгэн билээ. Арт бүтээл сонирхогчдын дунд алдартай “Dreamer’s day” кино өдөрлөгийг тогтмол зохион байгуулдгаар нь ч хүмүүс түүнийг мэдэж магадгүй юм. Ингээд түүний яриаг хүргэе.
2026-01-19

Өнгөрсөн онд гадаад худалдааны эргэлт 1.8 хувиар буурчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд өнгөрсөн баасан гарагт Гаалийн ерөнхий газарт ажил­лаж, 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэ­дээлэл сонс­­сон байна. Тус газрын дарга Г.Энх­тайван “Га­даад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.доллар байсан. Үүнээс 15.7 тэрбумыг экс­порт, 11.3 тэрбум ам.доллар нь импортын чиглэлд байж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсан” хэ­мээжээ.
2026-01-19

Сайдын суудлаас шалтгаангүй “мултарсан” Л.Мөнхбаатар

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түү­­­­­­хэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-01-19

Хотын даргыг иргэдийн саналаар сонгох санаачилга өрнүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн саналаар сонгодог бол­гох тухай санаачилга, өргөдлийг иргэн М.Төр­тог­­тох гаргажээ. Тэрбээр D-Parliament плат­формоор дам­жууланиргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Улсын хүн амын тал хувь нь амьдарч буй нийс­лэлхотын даргыг иргэд өөрсдөө сон­годог байх нь зөв хэмээн тэрбээр үзэж буй юм.
2026-01-19

Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг өөрчлөн 45 хувьд хүргэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар дараах шийд­вэрийг гаргалаа. Үүнд иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэв. Түүнчлэн банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 14 болон 19 хувьд хүргэхээр болжээ.
2026-01-19

ӨГИЙН НУУРЫН МӨСНИЙ БАЯРЫГ ЗОРИОРОЙ

“Ugii winterland-2026” мөсний баяр энэ сарын 31, ирэх сарын 1-ний амралтын өдрүүдэд болно. Архангай аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Өгий далай” ресорт, “Морьтон Монгол” ТББ-ынхан хамтран хангайн бүсийн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын аялагчдыг “татах” зорилгоор энэхүү арга хэмжээг Өгий нуурын зүүн урд эрэгт хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
2026-01-17

МУГЖ Б.САРАНТУЯА УРЛАГТ ЗҮТГЭСЭН 40 ЖИЛЭЭ ТАЙЛАГНАНА

МУГЖ, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 40 жилийн ойгоо үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэхээр болсноо мэдэгдлээ. Тэрбээр “Амьдрал намайг дуунд уяраажээ” тоглолтоо 2026 оны зургаадугаар сарын 6-нд 18.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулах нь.
2026-01-17

Мөнгөний үнэ түүхэнд анх удаа 90 ам.доллароос давав

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Comex” таваарын биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсөж, нэг унц нь 91.37 ам.долларт хүрчээ. Ингэснээр мөнгөний үнэ нэг унц нь 90 ам.доллароос давсан тохиолдол түүхэнд анх удаа бүртгэгдээд буй юм.
2026-01-17

Уламжлалтын эмнэлэгт нойргүйдлийн шалтгаанаар хандах нь нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд иргэд АШУҮИС-ийн харьяа Монгол анагаах ухааны төв эмнэлэгт нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвчин эмгэгийн улмаас хандах нь нэмэгджээ. Тодруулбал, тус эмнэлгээр тухайн жилд үйлчлүүлэгчдийн 62-70 хувь нь ийм шалтгаанаар эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Энэ нь нийгмийн ст­ресс, бухимдалтай холбоотой аж. Гурван удаа магадлан итгэмжлэгдэж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг 11 жилийн турш үзүүлж ирсэн тус эмнэлгийг АШУҮИС-ийн сургалтын бааз гэдгийг оюутнуудаас гадна үйлчлүүлэгчид ийн андахгүй болжээ.
2026-01-17

“АМАР БАЙНА УУ”-Д 50 ГАРУЙ НЭР, ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАХ ТӨЛӨВТЭЙ

Монголчууд сар шинийн баярын хэрэгцээнд жилд дунджаар 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн худалдан авахад зориулдаг тул энэ их мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зорилгоор “Амар байна уу-2026” үзэсгэлэн, худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 
2026-01-16

УДБЭТ-т “Увдист лимбэ” эгшиглэх нь

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ынхан сонгодог хөгжим сонсох дуртай үзэгчидтэйгээ шинэ оны эхний тоглолтоороо уулзахад бэлэн болжээ. Яруу тансаг симфони найрал хөгжмийг дэргэдээс нь сонсох боломжтой уг тоглолтыг энэ сарын 17-ны 17:00 цагт ганцхан удаа толилуулах гэнэ. УДБЭТ-ын II давхрын Фоейнд болох тус концертоор П.И.Чайковскийн “Цөмөөхэй сюит”, И.Штрауссын шилмэл бүтээлүүдийг хүргэнэ.
2026-01-16