“Петровис” зэрэг нийслэлийн шатахуун түгээх зарим станц өнгөрсөн пүрэв, баасан гарагт евро стандартын болон энгийн дизель түлш, АИ-95 шатахууныхаа үнийг литр тутамд нь 200-500 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр АИ-95 нэг литр нь 4010, евро дизель түлш 4590, энгийн нь 3990 төгрөг болсон байна. Улмаар энэ нь гуравдугаар сарын сүүл чээс буюу долоо хоногийн хугацаанд дээрх төрлийн түлшний үнэ литр тутамдаа 500-800 төгрөгөөр өссөн дүн боллоо. АИ-92-оос бусад шатахууны үнэ долоо хоногийн өмнө 300 төгрөгөөр нэмэгдэхэд АҮЭБЯ-наас “Олон улсад газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүссэн, нийлүүлэлт, хангамж доголдож эхэлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв. Түүнчлэн АИ-92-оос бусад бүтээгдэхүүний үнэ 1000 хүртэлх төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэсэн билээ. Харин өчигдөрийн байдлаар “Магнай трейд” компанийн шатахууны ханш нэмэгдээгүй байсан бөгөөд үнэ нэмэх заавар хараахан ирээгүй байна гэв.
С.Дулам