ӨМӨЗО-ы Ордос хотод жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах энэ сарын 16-19-нд болно. Тус тэмцээнд УАШТ-д тэргүүн байр эзэлсэн тамирчид зодоглох юм. Эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 66 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт К.Ёолк, ОУХМ Ө.Жанцандорж, 73 кг-д. О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 100 кг-д Ц.ГанЭрдэнэ, хүнд жин болох +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар өрсөлдөнө. Эмэгтэйчүүдээс Ж.Анударь 48, М.Нандин-Эрдэнэ 52, Т.Ариунзаяа, М.Цэндбазар нар 57, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн 63, С.Лхагвадулам 70, О.Хүслэн, Ж.Урангоо 78, А.Адьяасүрэн +78 кг-ын жинд хүч үзнэ. Тайландын Бангкок хотод өнгөрсөн жил зохион байгуулсан тус тэмцээнээс Монголын баг хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм. Ташрамд дуулгахад, ХБНГУ-ын Лейпциг хотод болсон “Germany national judo championship-2026” тэмцээнд “Монголын жүдо” академийн тамирчин Ц.Сод-Оргил 50 кг-д оролцож байна.