Татвар төлөгчдийн 24.1 тэрбум төгрө гийг хууль бусаар буюу тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авалт хийсэн “Төрийн үнэт цаас хэвлэл” гэх төр давамгайлсан тусгай үүрэг бү хий компанийн тухай сүүлийн өдрүүдэд олон нийт мэддэг боллоо. Уг нь иргэдийн хувийн нууц мэдээл лийг агуулсан гадаад паспортыг мэдээллийн аюулгүй байдлын үүднээс төрийн тусгай хам гаалалт дор хэвлэдэг, хамгаалдаг гэж мон голчууд бултаараа боддог. Гэвч төрийн 51 ху вийн оролцоотой, үлдсэн 49 хувийг хувийн нэгэн компани эзэмшсэн “Төрийн үнэт цаас хэвлэл” гэх компани гадаад паспортны бэл дэц үйлдвэрлэдэг, хэвлэдэг болж таарлаа. Түүгээр ч зогсохгүй энэ компани нь төрийн өндөр албан тушаалтантай хамаарал бүхий, жил жилийн санхүүгийн ноцтой зөрчилтэй ажиллаж ирсэн гээд маш ноцтой фактууд давхар дав хар дуулдаж эхлэв.
Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Үндэсний цахим гадаад паспортын бэлдэцийг үйлдвэрлэх, үндэсний цахим гадаад паспортын бичилт хийх төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмч давамгайлсан компанийг байгуулжээ. Тус компанийн хувьцааны 51 хувийг төр буюу УБЕГ, 49 хувийг “Мигасон” гэх компани эзэмшихээр тогтоож. Улмаар үндэсний цахим гадаад паспортын шинэ загварыг хэрэглээнд нэвтрүүлж, үйл ажиллагаа нь ч 2023 оноос эхэлжээ.
Дээр дурдсанаар “Төрийн үнэт цаас хэвлэл” компани 2023 ондоо л санхүүгийн ноцтой зөр чил гаргасан нь Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрчихэж. Тодруулбал, 2023 онд 24.1 тэрбум төгрөгөөр төрийн нууцад хамаарах гүй, шууд худалдан авалт хийсэн байдаг. Тэрхүү бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн газар нь “Жордан Топпен трейд” гэх компани байв.
Энэ тухай УБЕГын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүүд 2025 оны гуравдугаар сарын 25ны өдөр Үндэсний ауди тын газраас хязгаарлалттай тайлан өгч сан даргажээ. У.Болдхүү дарга өнөө албан бичгийг унштал “Танай харьяа байгууллага “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчийн оролцоотой ХХК нь төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааны жагсаалтад ороогүй 24 тэрбум гаруй төгрөгийн үндсэн түүхий эд материалыг нээлттэй тендер зарлахгүйгээр шууд худалдаж авсан байна” гэх нь тэр. Зөвхөн үйл ажиллагаа эхэлсэн жилдээ гаргасан факт гэхэд маш ноцтой явдал юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр байгуулагдсан төрийн өмч давамгайлсан компани, тэр дундаа Монгол Улсын ир гэдийн хувийн мэдээллийг агуулж буй компани өндөр хариуцлага, төрийн хяналт дор аливаа үйл ажиллагааг явуулах учиртай. Гэтэл ийнхүү бүхэл бүтэн 24.1 тэрбум төгрөгөөр дурын худалдан авалтаа хийж эхэлсэн нь цаашлаад иргэдийн хувийн үнэ цэнтэй мэдээллүүд аюулгүй байгаа юу гэх асуултыг тавихаас аргагүй.
Эндээс УБЕГын харьяа “Төрийн үнэт цаас” компани нь 2024 оны санхүүгийн тайландаа ямар ноцтой алдаа гаргав, У.Болдхүү даргыг яагаад сандарч тэвдэхэд хүргэв гэдэг асуулт урган гарч байна. Асуудал үүсээд шалгах гэтэл УБЕГын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Т.Гантөмөр “Харин тийм ээ дарга аа, бид яаж ч чаддаггүй, яагаад ч дийлдэггүй маш том артай нэг компани бай гаад байгаа юм аа” гэж хэлсэн нь анхаарал татна. Тэгвэл энэхүү 24.1 тэрбумын хууль зөрч сөн худалдан авалтыг хийсэн эрх бүхий хү мүүс, тэрхүү барааг нийлүүлсэн компанийн захирлууд төрийн өндөр албан тушаалтан болох Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээр “ирж” байгаа нь тун хачирхалтай. Илүүц дүгнэлтгүйгээр холбоо, хамаарлыг нь одоо хэлж өгье.
Opendata дахь мэдээллээр “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК нь Засгийн газрын 69 дүгээр тогтоолоор байгуулагдаж, 2023 оны дөрөвдүгээр сарын 06нд улсын бүртгэлд бүртгүүлэх үед: төрийг төлөөлж ТУЗийн дар гаар тухайн үеийн УБЕГын захирал Дагва дорж овогтой Дэлгэрсайхан, “Мигасон” ХХКийг төлөөлж гүйцэтгэх захирал Эрдэнээ овог той Ариунгэрэл томилогдон, бүртгүүлж байжээ. Эрдэнээ овогтой Ариунгэрэл нь “Тө рийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХКд ирэхээс өмнө “Монголын үнэт цаас хэвлэл” ХХКийн захирлаар ажиллаж байсныг нээлттэй мэдээл лийн сангаас харж болно. Тэгвэл “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн эзэмшлийн компани гэж АТГын ХАСХОМээс гарч ирж байна.
Монгол Улсын нийт иргэдийн гадаад паспортын бэлдэц хэвлэх онцгой эрхтэй төрийн ком панитай хамтарсан компани байгуулах эрх “Мигасон” ХХКд яаж, хэрхэн олдсон нь тодорхойгүй байна. Харин тус компанийн удирд лагын бүтцийг харвал, 2013 оны гурав дугаар сарын 22нд үүсгэн байгуулагджээ. Захирал нь Найдан овогтой Цэрэндолгор гэсэн бол үйл ажиллагааны чиглэлээ хэвлэлийн үйлд вэрлэл явуулах хэмээн тодотгосон байна.
Найдангийн Цэрэндолгор нь “Мигасон” ХХКийг 2013 онд үүсгэн байгуулснаас гадна Ви Эс Эм ХХКийн гүйцэтгэх захирлаар 2021 он хүртэл ажиллаж байгаад улсын бүртгэлээс нэ рээ хасуулжээ. Тус компани хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа явуулдаг. Сонирхолтой нь, Ви Эс Эм ХХКийн үүсгэн байгуулагч нь Ганбатын Соджамц буюу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хүү юм.
Найдангийн Цэрэндолгор эдүгээ гадаад пас портын бэлдэц хэвлэх “Төрийн үнэт цаас хэв лэл” компанийн ТУЗийн дарга төдийгүй эцсийн өмчлөгчөөр бүртгэгдээд байна. Эндээс харвал, “Төрийн үнэт цаас хэвлэл” гэх төр давамгайлсан компанийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн захирлууд удирдаж байгаагаар тогтохгүй тэдгээр захирлууд нь төрийн өндөр ал бан тушаалтан, Гадаад харилцааны сайд Б.Бат цэцэгийн хамаарал бүхий хүмүүс байна.
Үүнээс гадна хамгийн ноцтой нь тэрхүү 24.1 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтыг “Жордан Топпе трейд” гэх компанийн захирлаар Баярсайхан овогтой Сувдмаа ажил ладаг. Гэтэл Баярсайханы Сувдмаа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хүү Ганбатын Соджамцын үүсгэн байгуулсан Ви Эс Эм ХХКд Найдангийн Цэрэндолгорын дараа гүй цэт гэх захирлаар ажиллаж эхэлжээ. Ташрамд дурдахад, үндэсний аюулгүй байдлын хэмжээний бараа үйлчилгээ үзүүлж байгаа “Жордан Топпе трейд” гэх тодорхой тогтсон хаяггүй, үйл ажиллагааны түүхгүй байгаа нь бүр ч ноцтой юм.
Монгол Улсын иргэдийн гадаад паспорт хэв лэдэг онцгой эрхтэй төр давамгайлсан компанийн ТУЗийн дарга Н.Цэрэндолгор, түү ний шууд удирдлагаар 24.1 тэрбумын шууд худалдан авалт хийсэн “Жордан Топпе трейд” ХХКийн захирал Б.Сувдмаа нар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэх үйлдвэрийн захирлууд байсан нь тодорхой харагдаж байна. Эндээс анзаарахад ашиг сонирхлын зөрчил, цаашлаад үндэсний аюул гүй байдлын асуудал хөндөгдөх нөхцөл бай дал гэж шууд харагдаж байх юм. Өөр ч хамаа рал бүхий хүмүүс нээлттэй мэдээллийн санг хөөвөл гарч ирсээр байгаа нь анхаарал татаж буй юм. “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗийн гишүүнээр 2023 оны дөрөвдүгээр сарын 06ны өдөр О.Амартүвшин, Р.АлтанӨлзий нар бүртгэгдсэн байв. Эдгээр хүмүүс нь 2024 онд “Төрийн үнэт цаас хэвлэл” компанид үндсэн ажилтнаар ажиллаж нийт 109 829 000 төгрөгийн цалин авсан, мөн дээр нь ТУЗийн гишүүний цалин хэмээн 40 783 000 төгрөгийн цалин давхардуулан авсныг Үндэсний аудитын газрынхан илрүүлж, хууль зөрчсөнийг сануулж байжээ. Гэтэл энэ хоёр хүний нэг Р.АлтанӨлзий нь “Мөнхийн үсэг” компанид олон жилийн турш дизайнераар ажилласан нэгэн байв.
Ингээд харвал татвар төлөгчдийн 24.1 тэрбум төгрөгийн тендерийг хууль бусаар өгсөн нь ч, авсан нь ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий хүмүүс байгаа нь дээрх холбоосуудаар харагдаж байна. Ийм их хэмжээний худалдан авалтыг хийх ар тал, хамгаалалт, эр зориг ямар хүмүүст байдаг вэ гэвэл төрийн өндөр албан тушаалтан артай хү мүүс, компанид л байдаг нь өнөөдрийн манай улсын жишиг.
Хууль зөрчсөн 24.1 тэрбумын худалдан авалтын ард ч ийм л дүр зургууд, холбоо хамаар лууд, ар тал хамгаалалт байгаа гэж хардахаар байна. Энэ нь Авлигын эсрэг хууль бо лон бусад хуулийг ноцтой зөрчиж буй явдал. Сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд: Онц бөгөөд бүрэн эрхт тендерчин” нэвтрүүлэгтээ энэ бүх баримт дээр тулгуурлаж “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн ард хэн байгааг би та нарт шууд хэлье. Энэ хүн бол УИХын гишүүн, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг” гэсэн нь хол зөрөхгүй ажээ.
Я.Баатар