Өсвөр насны охины амийг хороож, мөчилж шуудайлаад, гудамжинд хаясан аймшигтай хэрэг гарсныг цагдаагийн илрүүлэв. Урьдчилсан байдлаар охиныг 18 настай төрсөн ах нь хөнөөсөн болохыг тогтоосон гэх мэдээлэл байна. Хохирогч арваннэгдүгээр сарын 2-нд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан гэнэ. Улмаар ар гэрийнхэн нь 16 настай охиноо сураггүй болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэн сурвалжилж байжээ. Харин өчигдөр 21.45 цагт түүний цогцсыг гудамжнаас олсон иргэн 102 дугаарт дуудлага өгсөн аж. Ийнхүү охиныг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо. Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар тодруулахад “Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийг шалгаж байна.