“Хурд” группийн туслан гүйцэтгэгч “Тангас”, “Гэрэлт есөн од” зэрэг аж ахуйн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа олон иргэнийг орон сууцын захиалгын гэрээ гээр залилж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон Д .Отгонбаярыг уржигдар ШШГЕГ -ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорилоо.
Тэрбээр 2014 оноос “Хурд” группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн аж ахуйн нэг жийн барьсан орон сууцуудаас байр зарна хэмээн иргэдийг мэхэлсэн аж . Түүнийг бусдыг залил сан хэрэгт яллагдагчаар тооцон хууль са хиулах байгууллагынхан шалгах үед буюу 2024 онд Казахстан улс руу оргон зугтсан байдаг. Улмаар тэндээсээ 2025 онд ОХУ-ын хилийг зөрчин нэвтрээд хойд хөршийн хилчдэд саа туулагдсан юм. Тус улсын хуу лийн дагуу хил зөрчсөн үйлдэлдээ нэг жил хорих ял эдэлж дуусахад нь Оросын хууль сахиулагчид манай талд шил жүүлэн өгснийг энэ сарын 23-ны 15.00 цагт Алтанбулаг боомтод Мөрдөн шалгах алба, Интерполын үндэс ний тов чооны алба хаагчид хүлээн авч, Улаанбаатарт ав чирсан бай на. Ингээд Д.Отгонбаярт хойшлуулшгүйгээр баривчлах тог тоолыг нь танилцуулан Цагдан хорих ангид хүргэсэн гэнэ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хя налтын прокуророор ажиллаж байсан, эхнэр Э.Гэрэлмаагийн хамтаар иргэдийг залилж их хэм жээний хохирол уч руулсан хэрэгт буруутгагдаж буй аж.