Улаанбаатар, Хөх хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын танд гаргах талаар санал солилцлоо. Тухайлбал, хот төлөвлөлт, тохижилт, нийтийн аж ахуй, эдийн засгийн чөлөөт бүсийн харилцааг эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв. Улмаар сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд,соёл, боловсрол хүүхэд, залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалтын чиглэлд харилцаагаа тэлэхээр тохиролцсон байна. Үүний хүрээнд Хөх хотоос манайд хавдрын эмчилгээний орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэх, ховор төрлийн хорт хавдартай хүүхдүүдийг ӨМӨЗО-д нарийн шинжилгээнд хамруулж, эмчилгээг нь төлөвлөх зэргээр тусална гэв.
Хоёр хотын дарга нар найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай, Хөх хотын Бүсийн эдийн засаг, худалдааны туршилтын чөлөөт бүс болон Монгол Улсын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс хоорондын харилцан йлголцлын санамж бичигт гарын үзэг тус тус зурна. Мөн хотуудын дүүрэг болон аж ахуйн нэгжүүд хооронд санамж бичиг байгуулах аж.
О.Оргилох