ХЗДХЯ-ныхан харьяа агентлаг, байгууллагуудын хаа үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, төрийн бодлого, шийдвэрүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, хэрэгжүүлсэн ажлуудынхаа үр дүнг тогтмол тайлагнах зорилгоор “Нээлттэй яаммэдээллийн цаг” хэвлэлийн хурлыг сар бүр зохион байгуулахаар болсноо зарлаж, өчигдөр эхнийхийг нь хийлээ.
Хилийн бүс нутаг болох Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгаан, нөхцөлийг хууль хяналтын байгууллагынхан мэргэжлийн баг, шинжээчидтэй хамтран шалгаж буй бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлага алдсан, буруутай албан тушаалтнуудад сахилгын хариуцлага тооцож эхэлснийг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн хурлын эхэнд мэдээлэв. Тодруулбал, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгс, Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга нарыг Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлөөд буй. Хяналт, шалгалтын үр дүнд үндэслэн цаашид ч холбогдох албан тушаалтнуудад сахилга, хариуцлагын арга хэмжээ авна гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм. Харин ХХЕГын дарга Ж.Бямбасүрэн “Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга тухайн үед баримтат киноны зураг авахаар тус бүс рүү нэвтэрсэн байсан юм билээ. Тухайн газар нут гийг хариуцсан хамгаалалтын захиргааны удирдлага дархан цаазат бүсэд нэвтрэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан тул хилийн цэргийн ангийн захирагч тусгай зөвшөөрөл олгосон” гэсэн юм.
Бригадын генерал, ЦЕГын дарга асан С.Баа тар жавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар өнгөрсөн долоо хоногт томилсон. Эл томилгоотой холбоотойгоор гарсан шүүмжлэл, эргэлзээний хариуд ХЗДХийн сайд “Бүх томилгоонд нухацтайхан даж байгаа. С.Баатар жавын хувьд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, салбартаа, албандаа хүлээн зөвшөөрөгдсөн учраас мерит зарчмын үүднээс Төрийн нарийн бичгийн даргаар томилсон” гэв.
ХЗДХЯ иргэний эрхийг хамгаалж, баталгаажуулах, харин төрийн байгууллага болон албан тушаалтнуудын эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагажуулах бодлого баримтлан ажиллана гэдгийг удирдлагууд нь хэллээ. Түүнчлэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг ирэх сард багтаан УИХ-д өргөн барихаар ажил лаж байгаагаа танилцуулав.