Тайланд улсад болсон АзиНомхон далайн бүсийн авто спортын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг 19 орны 280 гаруй тамирчинтай өрсөлдөв. Тус тэмцээний авто кросс төрөлд манай таван уралдаанч хагас шигшээд шал гарснаас спортын мастер Э.Чинзориг удаалж мөнгөн цом гардсан. Түүний гаргасан амжилт Монголд эл спорт хэрхэн хөгжиж, тамирчдынх нь ур чадвар ямар түвшинд хүрснийг харуулсан үйл явдал боллоо. Өсвөр үеийнхнээс картингийн ганцаарчилсан болон багийн төрөлд Т.Гэгээн, М.Энхмөнхнар оролцож, медаль хүртээгүй ч үеийнхээ шилдгүүдээс туршлага хуримтлуулав. Тэд Олон улсын автомашины холбооны “Mo torsportinabox” хөтөлбөрийн хүрээнд эх орондоо зохион бай гуулсан Монголын картингийн холбооны анхдугаар уралдаанд түрүүлж, дээрх тэмцээнд улсаа төлөөлж оролцох эрх авсан юм.