
Хайртай дотнын хүмүүстээ барих хамгийн гайхалтай бэлэг бол дурсамж. Харин тэр дурсамжийг бүтээлцэх чөлөөт цагаа сонирхолтой, зугаатай өнгөрүүлэх газар нийслэлд бараг байхгүй. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд гэр бүл, найз нөхдийн хамт амралтын өдөр, эсвэл тэмдэглэлт баяраараа зоогийн газар эсвэл кино театрыг зорихоос өөр сонголт байдаггүй.
Цахим сүлжээний "ачаар" зоогийн газарт ч тэр бүр амьд харилцаа үүсэж, гэр бүл, хамт олон, найз нөхдийн дулаан уур амьсгал бүрдэхээ больсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч амьд харилцааг бий болгох зорилготой "Интегра" тоглоомын төв өнгөрөгч есдүгээр сард үүд хаалгаа нээжээ.
Зүүн дөрвөн замд байрлах "Зүүн хүрээ" хотхонд байрлах уг төв архи, тамхигүй эрүүл орчныг бүрдүүлснээрээ онцлог. Адал явдалт гольф, фүтпүүл буюу хөлбиллъяардын тоглоом болон RC буюу удирдлагатай машин гэсэн тоглоомын гурван хэсэгтэй.
Адал явдалт гольф
Гадаа талбайн гольфтой харьцуулахад "Интегра" төвийн адал явдаль гольфийн талбай жилийн дөрвөн улиралд ажилладгаараа давуу талтай. Түүнчлэн тус тоглоомын төвөөр бүх насныхан үйлчлүүлэх боломжтой тул гэр бүлийн бяцхан гишүүдэд тань ч гольфын цохиур бэлдсэн харагдана лээ. Тиймээс та гольф тоглохдоо хүүхдүүдээ дагуулан явах боломжтой болж буй.

Адал явдалт гольф сэдэвчилсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Далайн дээрэмчин, Холливуд, Египет, Аймшгийн хэсгүүдээс сонгон найз нөхөд гэр бүлийн хамт өрсөлдөх боломжтой юм билээ. Хэсэг тус бүрийг тухайн сэдвийн онцлогт тохируулан тохижуулсан байгаа нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татдаг аж.
Удирдлагатай машин
"Интегра" төвийн RC буюу удирдлагатай машин хоёр төрлийнх. Бартаат замын өндөр жийпнүүд болон уралдаан, дрифтийн жижиг тэргүүдээс бүрдэнэ. Машины уралдах зам талбай ч машины онцлогт өөр өөр тохижилттой. Тэгш зассан талбайд дрифт хийж уралдах боломжтой бол бартаат замын хэсэгт удирдлагатай жийпнүүдээр ур чадвараа сорьж, харин уралдааны тойрогт машиныхаа хурд, хүчийг, удирдаж буй жолоочийн мэдрэмж, чадварыг сорих боломжтой.

Хөл биллъяард
Фүтпүүл буюу хөл биллъяард нь хөлбөмбөгийн бөмбөгөөр биллъяардын ширээ шиг зассан талбайд, биллъяардын дүрмээр тоглодог бас нэгэн хөгжилтэй спортын төрөл. Харин эл төрлийн тоглоом манайд огт байдаггүй тул "Интегра" төв анхдагч болж буй. Фүтбиллъяардын хоёр ширээтэй бөгөөд төлбөрийг яг л биллъяардынх шиг ширээгээр тооцдог юм билээ.

Мэдээж уралдаж, ур чадвараа сорин өрсөлдөж, хүчээ барсан үйлчлүүлэгчдэд амарч, сонирхолтой "тулааныхаа" тухай хууч хөөрөн суух кафе, лоунжийг хоёрдугаар давхартаа бэлдсэн байгаа. Тус кафед ч бас согтууруулах ундаа худалдаалдаггүй онцлогтой.
Үнийн хувьд ч боломжийн. RC машин нэг цаг нь 12000 төгрөг, адал явдалт гольф нэг цаг нь 5000-10.000 төгрөг, харин фүтпүүлийн нэг ширээ цагийн 20.000 төгрөг.
Гэр бүл, найз нөхдийн хамт тус төвийг зорих гэж байгаа бол та багцын сонголтууд ч бий.
Гэр бүлийн багц 25 000 төгрөг. Багцад хоёр том хүн, хоёр хүүхэд аль нэг тоглоомон дээр нэг цаг тоглох эрх болон дөрвөн ундаа багтаж буй.
Найзуудын багц 30 000 төгрөг. Уг багцад таван хүн аль нэг тоглоомон дээр нэг цаг тоглох эрх болон таван ширхэг ундаа багтаж буй.
Фэйсбүүк хаяг: Integra Fun center
Утасны дугаар: 77112777, 94052777, 94032777