ББСБ-ын хөрөнгө 150 дахин өсжээ
Банк болон ББСБ-ын олгосон зээлийн бүтэц сүүлийн 20 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ноос товч гаргажээ. 2006 онд улсын хэмжээнд иргэдийн зээл ДНБ-ий 12.7 хувьтай тэнцэж байжээ.
2026-10-30
“Махны экспортын 25-40 хувийн татварыг тэглэх боломжтой”
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өчигдөр БНСУаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ. БНСУ-ын зүгээс “Монголын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, “Малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын тогтолцоо байгуулах” зэрэг цөөнгүй төсөл, хөтөлбөрийг KOICA, KOPIA байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг.
2026-10-30
16 настай охин, эмч бүсгүйг хөнөөсөн Ц.Дагвадоржийн хэргийг Дээд шүүх хэлэлцлээ
16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-гийн амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогч Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан юм.
2026-10-30
“Мөрөөдлийн гоол-2026” тэмцээний шилдгүүдийг тодруулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран “Мөрөөдлийн гоол-2026” хөл бөмбөгийн тэмцээнийг 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 13, 15 хүртэлх насныхны охид, хөвгүүдийн ангилалд зохион байгуулав.
2026-10-29
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эл хуулийн төсөлд иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зохицуулалт тусгасныг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав.
2026-10-29
52 мянган албан хаагчийн цалинг нэмэхэд 170.1 тэрбум төгрөг төсөвлөжээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан 18 хүртэлх насныхан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгынасаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргаа дэмжих сарын тэтгэмжийн хэмжээг 600, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр нэмж тогтоов.
2026-10-29
Хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах залуусыг урив
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” (SCORE) хөтөлбөрийн 2026 оны үр дүнг танилцуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2026-10-29
14 800 иргэнд 2.4 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Улсын хэмжээнд 2026 оны эхний есөн сард нийт 14 800 хүнд 2.4 их наяд төгрөгийн орон сууцын ипотекийн зээл олгосныг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. Тэгвэл өнгөрсөн жил 21 400 иргэнд 3.3 их наяд төгрөгийн зээл олгосон бол 2024 онд зээлдэгчийн тоо 21 200, зээлийн хэмжээ 2.9 орчим их наяд байжээ.
2026-10-29
Их Монгол Улсын дипломат бодлогыг олон улсын эрдэмтэд хэлэлцлээ
“Чингис хаан” үндэсний музей, МУИС хамтран “Их Монгол Улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа. ХуралдМонгол болон ОХУ, БНХАУ, Франц, Австрали, Пакистан зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, Их МонголУлсын дипломат бодлогын түүх, онцлог, өнөөгийн ач холбогдлыг хэлэлцэв.
2026-10-29