“Чингис хаан” үндэсний музей, МУИС хамтран “Их Монгол Улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа. ХуралдМонгол болон ОХУ, БНХАУ, Франц, Австрали, Пакистан зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, Их МонголУлсын дипломат бодлогын түүх, онцлог, өнөөгийн ач холбогдлыг хэлэлцэв.
“Чингис хаан” үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа энэ үеэр Их Монгол Улсын дипломат бодлого 800 гаруйжилийн өмнөөс улс төр, эдийн засгийн харилцааг хамарч ирсэн бөгөөдөдгөө соёлын дипломат бодлого болон өргөжиж буйг онцоллоо. Мөн “Монголын эзэнт гүрний үеийн алтан утаст торгон эдлэлийн үйлдвэрлэлдипломат харилцаанд нөлөөлөх нь”, “Монголын эзэнт гүрний язгууртан эмэгтэйчүүдийн дээл хувцас, гоёл зүүсгэлийн онцлог”, “Монголын эзэнт гүрэн ба Армяны сүм хийдийн харилцаа”, “Их хаадын орд дахь гаднын элч төлөөлөгчдийн хүлээн авах дэг жаяг, уламжлалын тухай” зэрэг олон сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлжээ.
Ташрамд дурдахад, уг хурлын илтгэлүүдийг эмхэтгэн олон улсын “Brill” хэвлэлийн газрын тусгай дугаарт нийтлүүлэхээр төлөвлөсөн аж.
Э.Сүйлэн