“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д (2026.10.29) гэмтэл гарчээ. Станцын үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Үүнтэй холбогдуулан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хэвийн горимд оруулахаар ажиллаж байна. Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар станцын насжилтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Станц нь анх 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц юм.