Банк болон ББСБ-ын олгосон зээлийн бүтэц сүүлийн 20 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ноос товч гаргажээ. 2006 онд улсын хэмжээнд иргэдийн зээл ДНБ-ий 12.7 хувьтай тэнцэж байжээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар улиралд уг дүн 30.2 болж нэмэгдсэн юм байна. Аж ахуйн нэгж, компаниудад өгсөн зээлийн хэмжээ 20 жилийн өмнө ДНБ-ий 16.4 хувьд ногдож байсан бол энэ онд мөн 30 гаруй хувьд хүрсэн гэнэ. Харин ББСБын хөрөнгө 2006 онд 0.069 тэрбум төгрөг байснаа өдгөө 10.21 их наядад хүрчээ. Энэ нь 20 жилд 150 дахин буюу үнэмлэхүй нэмэгдсэн хэмжээ юм. Тиймээс санхүүгийн зах зээлийг банк, ББСБ-ын зээлээс гадна компанийн бонд, хувьцаа зэрэг хөрөнгө оруулалтын бусад сувгаар төрөлжүүлэх шаардлага байгааг МҮЦАЭХ-ноос мэдээлэв.
С.Дулам