Ирэх арваннэгдүгээр сард ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсаас нийт 92.5 мянган тонн шатахуун захиалсан байна. Мөн Толгойт өртөөнд байгаа вагон-цистернүүдийг яаралтай татан авч, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахыг холбогдох албаныханд даалгалаа.
Шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлыг амралтын өдрүүдэд цэгцэлж, дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, Шуурхай штабын шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг
Шатахууны шуурхай штабын дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо