Улсын хэмжээнд 2026 оны эхний есөн сард нийт 14 800 хүнд 2.4 их наяд төгрөгийн орон сууцын ипотекийн зээл олгосныг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. Тэгвэл өнгөрсөн жил 21 400 иргэнд 3.3 их наяд төгрөгийн зээл олгосон бол 2024 онд зээлдэгчийн тоо 21 200, зээлийн хэмжээ 2.9 орчим их наяд байжээ. Харин арван жилийн өмнө буюу 2016 онд мөн 14 800 иргэн, өрхөд 876.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон аж. Зээлдэгчийн тоо 10 жилийн өмнө энэ оны эхний есөн сарынхтай ижил хэмжээнд байсан ч зарцуулсан хөрөнгө нь гурав дахин өссөнийг ҮСХ-ны тайлангаас харж болно. Ташрамд дурдахад, төрөөс олгож буй ипотекийн зээлийн хүү Улаанбаатарт зургаа, орон нутагт гурван хувь юм. Иргэн, өрхөд 80 ам метрээс бага хэмжээтэй орон сууц авахад нь зориулж ихдээ 150 сая орчим төгрөг зээлэх журамтай.
С.Цэрэн