
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.
Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Иргэдийн ногдол ашгийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор олгох юм байна.
