Үндэсний их баяр наадмын амралт эхэлж, дотоодын аялал жуулчлал эрчимжиж буйтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл өгч, газрын тосны бүтээгдэхүүний өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “АИ-92 автобензин 71 552 тонн буюу 33, АИ95 3965 тонн буюу 44, дизель түлш 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. ОХУ-д үүссэн шатахууны хомсдолын улмаас манай улсад бензин тасалдаж, үнэ өсөх магадлалтай гэсэн нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу уг харилцааг зохицуулдаг. Дизель түлшний үнэ харин ч буурахаар буй. Наадмын дараа “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” хуралдаж, зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах, эсэхийг хэлэлцэнэ. Түүнчлэн бид БНХАУ, БНСУ-аас дизель түлш худалдан авах бэлтгэлээ хангаад байна” гэлээ.
Ташрамд, Оросын эрх баригчид Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензиний тасалдлыг бууруулахын тулд гадаадаас шатахуун импортолж магадгүй байгаа юм. Түүхий газрын тосны томоохон “тоглогч” эл улс даяар хомсдол нүүрлэж, бензин, онгоцны түлшний экспортдоо хориг тавиад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр Оросын засгийн газар дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд гадаад улсаас бензин импортлох асуудлаар яриа хэлэлцээ явуулж эхэлснийг Кремлээс мэдэгдсэн аж.
Д.Хэрлэн