
Даваа гарагт АНУ-ын Батлан хамгаалах яамнаас "үл мэдэгдэх нисдэг биет"-ийн дүрс бичлэгүүдийг албан ёсоор нийтэд ил болголоо.
Пентагоноос мэдээлснээр, эхний бичлэгийг Номхон далайн бүсэд сургуулилалтын нислэг үйлдэж байсан хоёр нисэгч авчээ. Тэдгээр нисдэг биетүүд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцуудыг хэдэн долоо хоногийн турш ажиглаж байсан нь тогтоогдсон байна.
Харь гарагийн гэгдэх тус объект нь 15 метрийн урттай, гонзгой хэлбэртэй байсан бөгөөд уснаас 20 метр өндөрт нисэж байжээ. Нисэх онгоц ойртох үед уг объект өндрөө авч, маш огцом хурдтай алга болсон байна. Энэ талаар бичлэг хийсэн нисэгч “Би өмнө нь хэзээ ч тийм хурдан хурдаа авч байгааг харж байсангүй” хэмээн ярьжээ.
Доорх дүрс бичлэг хуурамч биш гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч баталсан боловч үүнийг харь гарагийн нисдэг таваг гэж хүлээн зөвшөөрөхийг яарахгүй байгаа аж.
Эх сурвалж: "CNN" агентлаг