
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замыг өнөөдөр буюу /2020.05.01/-ны 23.00 цагаас 05-р сарын 03-ны 06 цагийн хооронд бүрэн хааж, дулааны шугам угсралт, бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэх тул дээрх авто замаар явж байгаа жолооч нар нэг урсгалаар сөрөг хөдөлгөөнөөр оролцоно. Тухайн замаар зорчих тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн зохицуулалт хийж хөдөлгөөнд оролцуулахааар болжээ.
Жолооч, иргэдийг хурдаа зөв тохируулж, зам хаасан энэ үед бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцон, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.