
Бүгд л хүүхдээ өндөр боловсролтой, ухаантай хүн болгож сайн сайхан амьдруулахыг хүсдэг, хүүхэд хүмүүжүүлэх явцдаа эдгээр алдааг гаргадаг бол яг одоо зогсоогоорой гэж хүсэх байна.Эдгээр зүйлс нь хүүхдэд хэзээ ч тааламжтай санагддаггүй. Хүүхэд өсвөр насандаа олж авсан мэдлэг ааш зан хүмүүжлээрээ ирээдүйд тулгуурлаж амьдардаг юм шүү.
1.Найз нөхөдтэйгээ гарах уулзахыг нь хориглох
Өсвөр насанд найз нөхдийн хүрээлэл түүнийг хөгжүүлж байдаг учир маш чухал байдаг.Элдэв муу зүйлээс сэргийлэн гарах найзуудтайгаа уулзахыг нь хорьсноор хүүхэд улам зөрж хорих тусам холддог.Хүүхдээ зөв хүрээлэлтэй болоход нь туслах,найзуудтай нь нээлттэй холбоотой байх,хүүхдээ хаана юу хийж хэнтэй яваагаа заавал мэдэгддэг болгох гэх мэт эрүүл зуршлыг эхнээс нь бий болгоорой
2.Байнга жирэмсэн болчив гэж хэлэх
Энэ нь өсвөр насны хүүхдэд маш том дарамт болдог бөгөөд үүний оронд “хэзээ хүүхэдтэй болоход тохиромжтой” “эрт гэр бүл зохиох хүсээгүй жирэмсэлтийн талаарх сөрөг үр дагавар” гэх мэт зүйлсийг нээлттэй ярилцаж мэдлэгтэй болгох.Мөн хөвгүүддээ эцэг хүн ямар байх ёстой талаар нээлттэй ярилцаж байх хэрэгтэй.
3.Хүүхдийн сонирхол өнгө төрх стиллийг хүндэтгэхгүй байх
Юу хүсэж юунд сонирхолтой байгааг нь ойлгож дэмжихгүй өө хайж “юун сонин өнгөтэй хачин юм өмсчихсөн юм” “юун сонин өнгөөр үсээ будчихсан юм” “юун гэдэс гүзээ хэл амаа цоолох вэ” гэх мэт зүйлс нь хүүхдэд маш ядаргаатай санагдаж Сараагийн ээж зөвшөөрсөн гэсэн манай ээж аав намайг яагаад ойлгодоггүй юм болоо гэх гомдол төрдөг,иймэрхүү зүйлс нь хүүхдийн өөртөө итгэлгүй болгож өөрийн гэсэн орон зай үгүй юм шиг мэдрэмж төрүүлдэг.Залуу байгаа дээрэ хүйсээ цоолж үсээ өнгө өнгөөр будаж хиймээр байгаагаа хийг л дэ алдах юм байхгүй шүү дээ
4.Үерхлийг эсэргүүцэх
Ихэнх өсвөр насны хүүхдүүд ээж аавдаа үерхэж байгаагаа хэлэхээс эмээдэг “юун үерхэх болоогүй байна” “юун хайр дурлал наад хичээлээ хий” гэх мэтээр эсэргүүцдэг тэрний оронд ярилцаж ойлгож үерхэж байгаа хүнтэй нь уулзаж нээлттэй байн болох болохгүйн хэмжээг тогтоох хэрэгтэй.
5.Хийхийг хүсээгүй юмыг нь тулган шаардах
“Багшийн мэргэжил цалин багатай чи багш болоод хэрэггүй манайхан удмаараа эмч байсын чи эмч л бол” ”Батаагийн хүүхэд гадаадад сураад ямар сайхан амьдарч байна чи заавал л гадаад яв” ”Туяагийн охин гоё бүжиглэдэг чи ч бас бүжгийн дугуйланд яв” гэх мэт бусадтай харьцуулж сонирхолгүй зүйлийн хүчээр хийлгэснээр хүүхэд тухайн хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаггүй энэ нь ирээдүйд зуршил болж ажил амьдрал дээр аливааг дутуу,хүний нүд хуурсан ажил хийдэг,бүх зүйлд хөнгөн ханддаг ашиг хонжоо нэр хүнд хөрөнгө мөнгө харсан иргэн болж төлөвшдөг мөн ээж аав нь бодлын үнэлдэггүй учир бусдад бодол санаагаа илэрхийлэхээс айдаг болдог.
6.Сайн найз нь байж чаддаггүй
Хүүхэд нууцаа,санамсаргүй гаргасан алдаагаа ярихад ухааруулж зөвлөх ярилцах бус “чааваас угаасаа л тэгдий шт мэдэхгүй хаагуур явжийсий” “чи ер нь тэнэг үү” “энийгээ үхсэнээ надаас нуугаад байдаг юм” гэх мэтээр уурлан загнадаг,нэг удаагийн ийм харилцаанаас үүдэн хүүхэд хэзээ ч нээлттэй ярилцахаа больдог тиймээс сайн ойлгож ярилцаж ямагт хүүхдийнхээ талд байх хэрэгтэй.Мөн юунд дуртай дургүйг сайн мэдэж асууж хүндэлдэг байх хэрэгтэй юу сонирхдогийг нь мэдэхгүй тулган шаардсанаар сэтгэл зүйн дарамт үүсдэг тэгээд үүнээсээ ангижрахын тулд хорт зуршилд ордог.Тиймээс сайн муу бүх зүйлийг нь алдаа амжилттай нь хүлээн зөвшөөрдөг хамгийн сайн итгэлт анд нь байгаарай
7.Бэлгийн боловсролын талаар ярилцдаггүй
“Жоохон юм байж юу яриад байгаан” “том хүнтэй ийм юм ярьж болохгүй” гэх мэтээр амыг нь хаан ярилцдаггүй харин ч илүү нээлттэй ярилцаж анх “хөх ургах” “сарын тэмдэг ирэх” “нойтон зүүд зүүдлэх” гэх мэт зүйлсийг зөвөөр ойлгуулж хүн бүхэнд илэрдэг мөн цаашлаад хүсээгүй бэлгийн харилцаанд оролцохгүй байх гэх мэт зүйлсээ нээлттэй элэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй.Эс бөгөөс хүүхэд хангалттай мэдлэггүйн улмаас сонирхож туршиж үзэх замаар бэлгийн харилцаанд орж өвчин авах хүсээгүй жирэмсэлтэд өртдөг.
8.Нууцыг нь хадгалдаггүй
Миний ажигласанаар ихэнх эцэг эхчүүд найзуудтайгаа уулзаж байхдаа,цагаан сар гэх мэт олон хүн байх үед хүүхдийнхээ эвгүй байдалд орсон,өөрт нь итгээд ярьсан үерхэл нөхөрлөлийнх нь талаар ярьж эвгүй байдалд оруулаад байдаг тэгэж байдалд орсон хүүхэд “за ээж аав эгч ярьчдаг юм байна дахиж хэзээ ч ярихгүй шүү” “заза нууц хадгалдаггүй юм чинь хэлээд ч яахав” гэж боддог.Ээж аавд нь тоглоом мэт жижиг зүйл нь тухайн хүүхдийн хувьд маш том цохилт сэтгэл санааны гутрал болдог юм шүү.Тэгээд элдэв нууцаа ихэвчлэн сайн найздаа ярьдаг болчихдог гэхдээ найз урам хугалах үе цөөнгүй.Хамгийн нээлттэй итгэлтэй бүх зүйлээ нуулгүй ярих хүн нь гэр бүл гэдгийг санаарай
9.Шалгалтадаа улиралын дүнгээрээ заавал онц ав гэж шаарддаг
Болдын хүүхэд бүх хичээл дээрээ онц авдаг чи бас адилхан ав чи ер нь юугаараа дутдын гэх мэтээр сэтгэл зүйн дарамт үзүүлдэг.Хааяа шалгалтаа муу өгөх,унах зүйл хүн бүхэнд тохиодог харин түүнийг нь хүндээр тусгалгүй ярилцаж юун дээр алдсан юу болохгүй байгааг нь хамтдаа олж мэдэх хэрэгтэй мөн хүн байнга амжилттай байдаггүй хааяа унах ойчох гундуухан явах үе байдаг юм харин яаж ч байсан хүсэл мөрөөдөл зорилгоо орхиж л болохгүй шүү гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй.Өсвөр насны хүүхэддээ маш өндөр шалгуур тавьснаар хүүхэд түүндээ хүрэхгүйн улмаас сэтгэлээр унаж өөртөө итгэлгүй болдог
10.Өдөр шөнө зав л олдвол голж үглэх
Энэ нь өсвөр насны хүүхдийг сүйтгэдэг хамгийн том хүчин зүйл.”Энэ ч болохгүй байна”” үеийхэн чинь тэгжийн ингэжийн” “ямар их тэнэдэг юм” “хичээл ном хийжиийнуу” “байнга утсаараа оролдох юм” гэх мэт зүйлсийг танийг хүүхдийнхээ сайн сайхны төлөө хэлж байгааг ойлгож байгаа ч байнгын үглээ гэр бүлийн таагүй орчинд байгаа хүүхэд гадуур найзуудтайгаа байхыг илүүд үздэг болчихдог.Найз нөхөдтэйгөө юу хийж яаж байгааг нь та үнэхээр мэдэхгүй шүү дээ тиймээс ярилцаж ойлгож хүүхдээ урамшуулж дэмжиж байх хэрэгтэй.Бүх зүйл шалтгаантай байдаг.