
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийх үеэр орон гэргүй иргэдэд зориулсан орон сууц барих болсон талаар ярилаа.
Тэрбээр "Орон гэргүй, тэнэмэл иргэд Улаанбаатар хотын хэмжээнд 850 байна. Эдгээр иргэдийг тусгаарлах байранд байрлуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хооллох, ундлах гээд ажлыг хийж байна. Доод тал нь 1.5 жил гэр оронгүй явсан хүмүүс байна. 46 хувь нь 18-45 насныхан, 9 хувь нь 60-аас дээш насныхан байна. Энэ хүмүүс рүү чиглэсэн дорвитой арга хэмжээ авч ажиллана.
Улаанбаатар хотын суурьшлын бүсээс гадна орон байргүй иргэдэд зориулсан тусгай орон сууцыг барих ажлыг энэ 7 хоногт эхлүүлсэн. Шаардлага хангасан газар тусгаарлаад гаргадаг биш, сургах дадлагажуулах, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд тодорхой цалинтайгаар хамруулах чиглэлд анхаарч ажиллана" гэлээ.