
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргалаа. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэнэ.
1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээх боломжтой хэмээн шийдвэрлэснийг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Одоогоор анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, гадаад хэлний сургалтын 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг.
Эдгээр төвүүдэд тавих шаардлагыг хавсаргав:
